Wednesday, September 21, 2016

БАЯЛГИЙН САН ӨӨРӨӨ БАЯЛАГ БҮТЭЭГЧ МӨН ҮҮ?

                     БАЯЛГИЙН САН ӨӨРӨӨ БАЯЛАГ БҮТЭЭГЧ МӨН ҮҮ?

        Саяхан манай оронд  айлчилсан Голландын ерөнхйи сайд асан Виллим Кох гуай-Баялагтай орон баялаггүй орноос мэдээж хурдан хөгжих ёстой,танай оронд яг тохирсон хөгжлийн загвар гэж байхгүй гэж хэлсэн бол мөн саяхан айлчилсан Английн ерөнхий сайд асан Тони Блейр гуай- хөгжилд зөвхөн хөрөнгө бус,но-хау технологийн инноваци хэрэгтэй.Надыг ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд автомашины үйлдвэрлэл унаж Японы хөрөнгө оруулалт ,технологи орж ирснээр Англи улсийн эдийн засаг хөл дээрээ боссон талаар ярьсан..              
       Дөнгөж 8 жилийн өмнө 2004 онд тусгаар тогтнолоо олсон  1,1 сая хүн амтай жижигхэн улс Зүүн Тимор гэхэд 10 тэрбум доллароор Баялагын сангаа байгуулаад 1  тэрбум долларын ашигтай ажилласан тухайгаа тус  сангийн зөвлөх Норвегын сангийн дэд сайд асан  Видор Овесен  гуай саяхан манайд дэлхийн Банкнаас зохион байгуулсан олон улсын бага хурал дээр ярьснаас харахад  Монголд аль болох хурдан байгуулаад, менежмэнтийг нь  олон улсын санхүүгийн зах зээл дээр амжилттай ажиллаж байгаа хүмүүстэй хамтарч  ажиллавал  Оюу-Толгойн үр ашгаас ч наана ашиг  гарах боломжтой  нь харагдаж байна.
       Зүүн Тиморт Газрын тосны орлогоос улсын төсвийнхөө 95%ийг бүрдүүлдэг тул  Парламентынхаа дэргэд  Газрын тосны зөвлөлийг байгуулж ,”гэхдээ парламентаасаа хараат бус байгуулга” парламенттайгаа зөвшилцснөөр  улсын төсөвт нийт орлогынхоо 3%ийг  оруулж,улсын төсвөө дотоодын бусад орлогоороо бүрдүүлдэг байна.
       Улсын төсвөөс салбарын сайдуудын багц,тусгай сангууд түүний дотор Дэд бүтцийн сан,Хүний Нөөцын Хөгжлийн сангуудаа тэтгэдэг  тогтолцоотой юм байна.
        Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013-04-05 нд Улсын Их Хурлын нээлтэн дээр  хэлэхдээ-Манай улсад нийгмийн даатгалын шимтгэл төлөгч бүр хувьцаа эзэмшигч,баялаг бүтээгч байх боломжтой.Ажил хийж байгаа хүн бүр,тэтгэврээ авч байгаа ахмад нэг бүрийн тэтгэвэр улсынхаа баялагаар баталгаажина гэсэн үг.Баялаг бүтээлцэх хүчин зүйл болж хувирна гэсэн үг.Өнөөдрийн нялх хүүхдүүд ч удахгүй өсч том болно.Ажил алба хийнэ.Ирээдүйд ахмадууд болно.Ингэж л тэтгэврийн сан баялагын сан болдог.Тухайн улсын иргэдийн хүүхэд хөгшин ялгаагүй бүгдийнх нь хадгаламж,хуримтлал өсдөг.Муу төр иргэддээ  өр үлдээдэг.Сайн төр иргэддээ хадгаламж үлдээдэг.гэжээ.Монголд Баялгийн санг байгуулах  ажлын хэсэг ч Сангийн Яаман дээр байгуулагдсан,тусгай хууль гарган зохицуулах тухайгаа ч  Сангийн сайд Ч.Улаан  дурьдсан.Гэвч зарим эрдэмтэн судлаачдын дотор Баялгийн санг зөвхөн улсын төсөв хүндрэхэд хэрэглэдэг хадгаламжийн дэвтэр шиг,биржээс хувьцаа авч өсгөдөг”Asset management company“шиг,зарим нь бүр тэтгэвэр тавьдаг сан шиг ч ойлголттой болох нь саяхан болж өнгөрсөн олон улсын бага хурал дээр харагдсан.
    Жишээлбэл:Норвегийн Төрийн Тэтгэврийн Сан Глобаль нь 680 тэрбум  америк доллар бүхий баялгийн сан бол Норвегийн Тэтгэвэрийн Сан нь 17 тэрбум доллартай зөвхөн дотоодынхоо компаниудад хөрөнгө оруулдаг тэтгэвэр тавьдаг сан байдаг.Мөн Чилийн Тогтворжуулалтын Сан нь доороо Тэтгэвэрийн сангаа авч явдаг бөгөөд түүнийгээ 35 тэрбум долларт хүрсэн цагт нь сангаасаа болон улсын төсвөөс татаас өгөхөө зогсоож,цаашид бие  даах хангалттай гэж үздэг.Альскийн Байнгын Сан ч мөн актив нь удаан хөрвөлттэй Альскийн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Сан болон  бусад сангуудынхаа мөнгөн хөрөнгийг олон улсын санхүүгийн зах зээл дээр өсгөж өгдөг Баялгийн сан юм.
      Иймд өнгөн талаасаа харахад тэтгэвэр,ажилгүйдэл,нийгмийн хангамжийн чиглэлтэй байгаа мэт нэр устай байвч үнэн хэрэгтээ хожим үүсч болох аливаа хүндрэл бэрхшээлийг  даван туулах,ирээдүй хойч үедээ үлдээж,тэдний боловсролд зориулагдсан сангууд байдаг.Боловсролд зориулна гээд ч  өнөөдрийн хэрэгжиж байгаа Төрийн Сургалтын сан шиг хэдэн дарга нарын хүүхдүүдийн зардлыг нь даачихаад, Монголдоо ч ирж ажиллахгүй алга болж болдог  сан биш.
       Абу-Дабигийн  Баялгын сан нь орлогоосоо  гадаадад  боловсрол эзэмших хүүхдүүдэд  сургалтын зардлаас нь гадна байр,хоолны бүхий  л зардлыг нь хариуцдаг бөгөөд тэдний хүүхдүүд энэ сандаа том өртөй бөгөөд хайрлаж хүндэтгэдэг болсон тухай  тус сангийн Өөрийн Хөрөнгөөрх Хөрөнгө Оруулалтын Газрын даргаар ажиллаж байсан Жорж Сударскис гуай  олон улсын бага хурал дээр ярьж байсан.
       Нөгөө талаас  манай зарим улстөрчдийн тавьж байгаа “Баян Монгол корпораци” шиг,Эрдэний сан,Эх Орны сан ч  бил үү хувьцаа тараах  улс төрийн тоглолт ч биш.
       Хэрвээ хувьцаа гаргах компани бол эхний уедээ зарагдахгүй ч гэсэн хэн нэгэнд өвлүүлэх,хожим зарах л болох тул лав л Баялгын сан биш болно.
          Гэхдээ Баялгийн сангийн өнөөгийн зах зээлийн үнэ гэж байдаг.Жишээлбэл:Альскийн сангийн  өнөөгийн үнэ цэнэ 34 тэрбум  буюу хүн амдаа хуваавал нэг хүнд  35000 америк доллар боловч түүнийг хэн ч авч зарах буюу барцаалах,өвлүүлэх эрхгүй.
     Ерөнхийлөгч цааш нь хэлэхдээ:Монголд асуудалгүй салбар гэж  байхгүй.Хүндрэлгүй шийдэл гэж бас байхгүй.Дээр нь Монголын онцлог гэж бас бий.Аль нэг шийдлийн ард ахиад олон асуудлын үр соёолж байдгийг бүү март.Тэр бий болж  байгаа олон асуудлын,үйлийн үрийг яаж засахаас олон юмны хувь заяа шалтгаалдаг.Асуудал бүрт шийдэл харагдаж байна.Нийгэмд бий болж байгаа баялаг нийтийн хүртээл болж чадахгүй байна.Иргэний оролцоогүй баялаг түүний хувиарлалт хулгай болж хувираад байгааг бид харж байна.Асуудал бол улс орны хувьд ч адилхан.Монголын өмнөөс манай асуудлыг хэн ч шийдэхгүй.Бидний өмнөөс бидний зовлонг бэрхшээлийг хэн ч нимэглэхгүй.
     Монголын эдийн засаг хурдан өслөө” гэж яригдсан боловч түүхий эд голлон экспортлодог хөгжлийн хувьд доод  эрэмбийн эдийн засаг хэвээр л  байна.
     Тэр тусмаа ухаж зөөх салбараас хараат.Монгол орон хөгжлийн хувьд дунд эрэмбийн эдийн засагтай орон болох гэвэл байгаа нөөц боломжоо ашиглаад бусдад хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн,өртөг шингэсэн баялаг үйлдвэрлэх,экспорлоход бодлогоо чиглүүлэх ёстой.Ингэхийн тулд бидэнд бүтээгчдээ,хөрөнгө оруулагчдыг дэмжихээс өөр зам алга.гэжээ.       Манайд өнөөдрийн хэрэгжиж буй хуулийн дагуу Улсын Их Хуралд  Улсын Төсвийн  тухай хууль,Нийгмийн Даатгалын тухай хууль,Хүний хөгжлийн тухай хуулиудийг  Засгийн Газраас  жил бүр өргөн мэдүүлж,93%иа  уул уурхайн орлогоос,7 хувиа бусад эх үүсвэрээс бүрдүүлэн, орлогоо дээрх гурван  хуулийн дагуу хувиарладаг билээ.
       Иймд “Монгол Улсын сангуудын тогтолцоо,удирдлагыг оновчтой болгох арга зам”бодлогын судалгааг хийсэн хараат бус судлаачид бид улсын төсөвтэй улдуулан уул уурхайн орлогын хувирлалтыг Баялгийн Сан байгуулахтай холбогдуулан хуулийн  үзэл баримтлалын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан хуулийн ажлын хэсэгт  миний бие багтсны хувьд  танилцуулсан болно.
       Уул уурхайн салбарын бизнес бол  нөөцөөрөө дуусгавар болдог  тодорхой  хугацаатай  байдаг. Баялгийн Сан бол хэдэн зуун жил ч үргэлжилж  жилд 15%-20%-иар арвижиж, ард түмэн нь  ажил хөдөлмөрөөрөө амьдарч  чадах чадвартай, үр хүүхдүүд нь боловсролтой, хойч үеээ итгэлтэйгээр харах гэрэлт цамхаг  нь болгодогоороо  онцлогтой.
      БАЯЛГИЙН САН ГЭЖ ЮУ ВЭ?
Баялгийн сан гэдэг нь:
         Улсын мэдлийн хөрөнгө оруулалтын сан
         Хувьцаа, бонд, өмч хөрөнгө,өнгөт металл болоод бусад эдийн засгийн нэг механизмаас    бүрдэнэ.
          Гадаад валютын болон дотоодын бусад нөөцөөр санхүүжигдэнэ.
          Голдуу гадаадад хөрөнгө оруулалт хийх боловч,орон нутагтаа хөрөнгө оруулалт хийдэг сангууд олон оронд байдаг.
          Гадаад улс орнууд,олон улсын байгуулга,хувийн хөрөнгө оруулалтын сангуудын зорилго нь түргэн хугацаанд хурдан ашиг олох хөрөнгө оруулалтыг урьтал болгодог бол Баялгийн Сангийн үндсэн зорилт нь улс орныг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нөхцөл бүрдүүлэхэд оршдог.
БАЯЛГИЙН САН НЬ:
       Төлбөрийн балансын удирдлагын тогтсон систем болон мөнгөний бодлогын хүрээнд хийгдэх валютын арилжаа биш.
        Төрийн өмчийн аж ахуйн нэгж биш
        Төрийн албан хаагчдын тэтгэмж тэтгэврийн сан биш
        Хувь хүний ашиг сонирхолын тулд ажиллагч биш

ХАРААТ БУС СУДЛААЧ,ХУУЛЬЧ                            Ж.ТҮВШИНБАТ.



No comments:

Post a Comment