Sunday, October 11, 2015

ШУДАРГА БА ТОГЛООМЫН ДҮРЭМ

Бурхан буддагийн номонд: Хүн болж төрөхдөө л зүүн мөрөн дээр нь хар шувуу нүгэл буюу шунал, баруун мөрөн дээр нь цагаан шувуу буюу буянтай төрдөг гэж номолдог. Зүүн мөрөн дээрхээ хөгжүүлвэл нүгэлтэн буюу шунал хэтэрч юу ч хийхээс буцахгүй болдог, харин баруун мөрөн дээрхээ хөгжүүлэх буюу энэ талаа их баривал шудрага буянтан болдог тухай номлодог. Ямар ч гэсэн хүн л болж төрсөн таны ч миний ч зүүн мөрөн дээр хар шувуу буюу шунал мөн баруун мөрөн дээрх цагаан шувуу буян байдаг л юм байна.
Төрийн эрх барьж байгаа хүмүүсээ бусдаас ялгаатай, шудрага эд хөрөнгө мөнгөгүй байх ёстой гэдэг гэнэн бодлоор л бид хэмжээд байгаа юм биш үү? Шудрага хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Бусдад ихийг өгч өөртөө хоосон хүнийг үү? Алдарт зохиолч Маяковский нэгэн өрнөдийн зохиолчоос ингэж асуужээ. Та хэдэн костюмтай бэ? гэхэд нь: найман костюмтай гэхэд, тэгвэл Горький нэг л костюмтай гэжээ.
Тийм л ганц костюмтай хүн л шудрага, олон костюмтай нь шуналтай юм уу гээд бодоход В.И Ленин ямар ч эд хөрөнгөгүй гээд байсан хэрнээ Швецарийн банкинд өчнөөн л их мөнгөтэй нь хожим ил болж харин өөрөө эзэмшиж чадаагүй банкны хөрөнгө болсон шүү дээ. Хүний хэрэгцээ бол маш бага боловч Горькийд мөнгө илүүдэхгүй л байсан байх.
Монголын төрийг барьж байсан хүмүүсээс тэгээд хэн нь үгээгүй хоосон байсан юм бэ?
Их эзэн Чингис хаанаас эхлээд бүгд л баян, хөрөнгөтэй л байсан биз дээ.
Харин ч социализмын үед л төрийн эрх барьж байсан коммунизмд итгэгчид л баяжих боломжгүй байсан юм. 40 жил Монголын төрийг барьсан эцэгт нь чамгүй юм байх ёстой гэж бодоод ирсэн Ю.Цэдэнбалын хүү Зориг юу ч байхгүйг нь гайхах нь зөв шүү дээ. Социализмын үед төрийн эрх баригч нь шал өөр хүсэл сонирхолтой байсан бол зах зээлийн өнөөгийн нийгэмд төрийн эрх барих эрхийг “парламент” гэдэг компани болгоод 76 хувьцаа гаргаад тараачихсан байхад санал таслах нэг эрхтэй гүйцэтгэх захирал ямар шийдвэр гаргаж чадах билээ?
Монголын төрийг их өрөөс нь салгасан гавъяаг нь үнэлэхгүй, юу ч өгөхгүй болохоор нь эрх мэдлийнхээ хэмжээнд юм авчихсан нөхрийг авилгач гээд социализмын тоглоомын дүрмээр шийтгэчихсэн.
Тэгвэл одоо бид ямар нийгэмд амьдарч байгаа билээ. Тэд улс төрд яах гэж орсон юм бэ? Эх орондоо хайртай хүмүүсийн уралдаанд түрүүлсэн нь үү? Үгүй. Тэд ч бүгдтэй л адилхан гэр бүл үр хүүхдүүдийнхээ цаашдын ирээдүйн боловсрол, өөрсдөө ч эрх мэдлээ шилжүүлэх үед хүнээс гуйхгүйгээр амьдрах гэж л яваа бидний нэг.
Өнөөдөр Монголд ямар ч төсөл хөтөлбөр хэрэгжихгүй байгаагийн ард зөвхөн энэ тоглоомын дүрэм байхгүйгээс зогсчихоод байна. Төрийн эрхийг барьж байгаа аль ч намдаа биш хэн нэг нь ямар ч гадны хөрөнгө оруулалт, төсөл танилцуулахад хэн нэгэн улс төрчдийн бүлэглэлд багтахгүй бол бүтэхгүй, түүнийг нь нөгөө бүлэглэлийнхэн-бид л үүнд сонирхолоо ороогүй л бол чи ч хийхгүй гээд нэг нь нэгнийгээ дэгээдэж унагаад улсын хөгжлийг тушчихаад байна. Монголын ард түмэнд маш ашигтай нэгэн төсөл бариад ороход өөдөөс дуугүй царайлаад байгаа нь, энд чинь миний сонирхол харагдахгүй л байна гэж хэлээд байгаа нь тэр.
Ингээд л Монголд шийдвэр гаргах хүн ч байхгүй, бүгдээрээ авилгач, олигархи нэртэй, харин эх оронч царай гаргаад байгаа нь жинхэнэ авилга нэхэгч нар. Ийм л эзэнгүй төр...
Юуг ч шийдвэрлэдэггүй, зөвхөн өдөр тутмын ажлаа унагачихгүй л гэлдэрүүлсээр хугацаагаа дуусгавал шудрага, хөгжлийн төлөө өөрийнхөө нэр төрийг эрсдэлд оруулж томоохон улс төрийн шийдвэр гаргаад Монголдоо ашигтай юм хийвэл тэр хүн шудрага бус болчихдог нийгэм.
Социализмын маягаар бүгдэд нь хүртээх зарчим одоо хаана ч байхгүй, зах зээлийн нийгмийг Монголын ард түмэн сонгосон нь үнэн бол тэр зарчмаар нь л амьдарцгаая.
Ерөнхий сайд болж байгаа хүн төрийн тамгийг хүлээж авахдаа нэг, тамгийг буцааж өгөхдөө нэг, нийт хоёр мөнгөн аягатай гэртээ ирэхэд нь авгай нар нь загнадаг л байж таараа. Харин өөрсдөө - Монголын төр төр барьсанд нь хатуу гэх юм шивнээд л...
Бид нэг их л шудрага хүн хайж олоод төрийн эрхэнд гарчихвал авилага хулгай зогсоно гэж гэнэн бодоод байна. Гандангаас лам залаад ч адилхан, мөн л хоёр шувуутай хүн шүү дээ
Цаашид ч энэ үргэлжилсээр байх болно. Тэгээд яахав. Төр барьсныг нь л шоронд явуулаад байх уу? Монголд өнөөдөр социализмын үеийн шудрага тоглоомын дүрэм, ерөнхий сайд хэрэггүй, капитализмын ерөнхий сайд, түүний эрх мэдэл, тоглоомын дүрэм л хэрэгтэй.
Монголын төрийн эрх баригчид урд нь хулгай хийснээ ил тод болгоё, авилгач нарын урдах хэрэгт нь ял өгөхөө больё, үүнээс цааш шудрага болцгооё, нэг улаан зурвас гаргачихья гэхээр л бүгдээрээ хойшид шудрагчууд болох уу? Ойрын үед “Ил тод байдлын тухай хууль”, ”Өршөөлийн тухай хууль” гарч ард түмэн хоёр хуваагдаж, улс төрчид өөрсдөө ч яаж шийдвэрлэхээ мэдэхгүй гацчихаад сууж байна.
Гол нь энэ удаа авилгачид өршөөгдчихөөр дараа нь авилага зогсоно гэдэг баталгаа хаана байна? Ардчилсан парламент байгуулагдсны 35 жилээр дахиж өршөөх гэж үү?
Эрх мэдэлтэнгүүд нуугдмал хөрөнгийг нь ил болгож эдийн засгийн эргэлтэнд оруулж, эдийн засгаа аврах гэж байгаа, авилга авсан нь мэдэгдээд байгаа ч илрүүлж чадахгүй байгаа тул өршөөчихвөл гадаадад нуусан хөрөнгөө Монголдоо оруулж ирэх байх гэсэн реформийн чанартай хууль өргөн барьж байгааг чинь ойлгож л байна.
Гадны хөрөнгө оруулалтаа тушиж шийдвэр гаргаж чадахгүй байхын оронд зөвхөн өнгөрсөн цагийнх биш одоо, ирээдүй цагт үйлчлэх арай өөр тоглоомын дүрэм санал болгож байна.
Сингапурын ерөнхий сайд асан Ли Гуа Янгийн бичсэн номийг хүн болгон л уншсан байх. Гэхдээ мань эр номондоо өөрт нь ямар ашигтай байснаа бичихээ мартчихсан л байна лээ. Тавин жилийн дотор яаж хөгжсөн Сингапурийн хөгжлийн онцлогийг Монголтойгоо олон зүйлээр харьцуулсан боловч ямар гол цөм байсныг нь сая л ухаарснаа та бүхэнд тольлуулъя.
Саяхан Мега сайд М.Энхсайханы “ТӨРИЙГ УРЛАХУЙ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал хэлэлэцүүлэгт суулаа. Гол илтгэгч М.Энхсайханы илтгэлд: Сингапурт төрийн эрх баригч нарт ард түмэндээ л ашигтай төсөл шийдвэрлэсэнийх нь төлөө тухайн төслийн тодорхой хувийг авахыг зөвшөөрдөг тухай хууль батлагдаад одоо ч хэрэгжээд явж байгаа юм байна. Хөгжлийн төлөө иймэрхүү хуулийг л тоглоомын дүрэм гээд байгаа юм шүү дээ. Иймэрхүү санаа олон жил миний толгойд явсан ч за ийм “бичигдээгүй хууль” гэж байдаг юм гэсэн тэр нь л биз гэж бодож явтал Сингапурт л ганцхан хүлээн зөвшөөрчихсөн байдаг байна. Ямар улс нь болохоороо заавал бонус авсан нэгнийгээ мандуулж, ямар улс нь болохоороо шоронд хийж шонд дүүжлэх ёстой юм бол гэж бодогдлоо.
Сингапурын ерөнхий сайд асан Ли Гуа Ян маш их хөрөнгөтэй, ард түмэндээ ашигтай төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргаад баяжсан гэдгийг нь Сингапурчууд ч хүлээн зөвшөөрдөг. Харин тэр хүн ямар азаар Монголд төрж ерөнхий сайд болоогүй юм бэ? Тэгсэн бол ч ...
Тавин жилийн өмнө 1965 онд Монгол улс азид ямар хөгжилтэй, оюуны потенциолаараа ямар байсан, гэтэл Сингапур ямар хөөрхийлөлтэй орон байлаа даа. Сингапур шиг хөгжилд хүргэсэн амжилтын нууц нь ерөөсөө л бонусыг нь хуульчилснаар улсаа ийм хөгжилд хүргэсэн байна.
Америкийн ардчилал Сингапурын ардчилалын ялгааг би 1992 онд очихдоо анх харсан юм. Америкийн жуулчин нэг залуу Сингапурт ирээд ямархуу хөгжиж байгаа, цэвэр орчныг нь ард түмэн нь ямар хүлцэнгүй байгааг хараад ардчилал гэдэг ийм байдаг юм гээд төв талбай дээр дотоожгүй явахад нь Сингапурын цагдаа нар барьж, шүүх нь 30 хоногоор баривчлахаар захиргааны арга хэмжээ авч, тэр залууг талбай дээрээ нүцгэнээр нь хүлээд дээр нь- Сингапурчуудаа Сингапурыг ардчилалыг дэмжиж байгаа бол энэ хүнийг ташуурд гэж бичсэн байжээ. Олон ч хүн ташуурдаж аймшиг болсон тул Америкийн засаг захиргаа иргэнээ авах гэж маш их хөөцөлдөөд Сингапурыг ямар ч ардчилалгүй орон гэж олон улсад бөөн шуугиан тарьж байсан ч ялыг нь дуусгасан юм.
Үүнийг бичсэн учир нь Монголчууд бидэнд Америк маягийн ардчилал тохирч байна уу? Аль ч улс оронд хэрэгжих төсөл бүр шийдлээ олохын тулд нэг удаагийн 2 хувийн комисс - тип байдаг гэдгийг хүн бүхэн л мэдэж байгаа. Хувийн битгий хэл улсынх нь компаниуд ч комисоо нууж л өгдөг, барьж чадахгүйгээс хойш нууж авч байгааг нь ч л ил болгоё гэсэн санаа юм.
Улс төрчид нь 2 хувийн комиссоо авсан ч ил тодоор авдаг хуультай болвол улс маань л Сингапур шиг хөгжинө.
Адилхан гуравхан сая хүнтэй энэ орныг Сингапур шиг гадны хөрөнгө оруулалтаар хөгжүүлчихвөл юу гэж та нарыг авилгач, олигархи гээд үзэн ядахав дээ? Алдартай баатар эр л болгож ард түмэн чинь өргөмжилнө.
Тэгээд ч та бүхнийг улс төрд мөнгөжих гэж орснийг чинь бүгд мэднэ. Харин ард түмний хуримтлуулсан төсвийн мөнгөнөөс бус, төсөв нь багадчихаар гаднаас зээл авчираад хусаад байлгүй гадна дотны компаниудын хөрөнгө оруулалтаас авах комиссийг чинь зөвшөөрье.
Бурханы бүтээсэн хар цагаан хоёр шувууг нэгийг нь үгүйсгэх, эсвэл хар цагаанаар будах, хэн нэгэндээ авилгач нэр зүүх, хэн нэгнийхээ хийж бүтээх гэснийг дэгээдэхийн оронд аль нам бүлгийнх нь бай хамаагүй дэмжээд бонус авч байгаач гэсэн авилага, комисс хоёрыг ялгаж салгах ийм л тоглоомын дүрмээр байвал яасан юм.
Манай парламент чинь мусламаны орнуудын хуулиудаас монгол эр гурван эхнэртэй байж болох тухай хуулийг хуулбарлан өргөн барьж, хэлэлцэж байсан түүхтэй мундаг ардчилсан парламенттай орон шүү.




ХУУЛЬЧ:                                                                    Ж.ТҮВШИНБАТ

Monday, March 16, 2015

ТӨЛӨВЛӨЖ Ч БОЛДОГГҮЙ, БҮТЭЭХ БУС ЯРЬДАГ НИЙГЭМ - АРДЧИЛАЛИЗМ
      
      Энэ зургийг Ц.Амгалан гуай 1966 онд зурснаар төрийн шагнал авч байсныг санаж байна. Энэ ялдамд их зураач Ц.Амгалан гуайн үр хүүхдүүдээс нь - энэ зургийг жишээ болгон ашигласан юм шүү, зургийг болон бурхан болоочыг шүүмжлээгүй юм шүү гээд уучлалт гуйя.
       Харин өнөөдөр харахад үнэхээр монголын төрийн дүр төрхийг ийм болно гэж мэдэж байсан болов уу? гэж бодогдож байна.
Капитализмийн дээгүүр харайж байгаа энэ морьтон “сүгсэлзүүр” ”утопи коммунизм” гэдэг газар буух гээд агаар дээр хөөрч байгаа нь үнэхээр тэр нийгэм нь байхгүй болохоор одоо “ардчилал” гээд орилиод л дүрс нь зогсчихож.
Нэгэнт төрийн туг бариад бүхэл бүтэн нийгмийг алгасч байгаа болохоор хэн ч Монголын төр байна гэнэ ойлгоно биз дээ.
Тэгвэл энэ төр нь газар дээр хэзээ буух нь тодорхойгүй. Хаана буухыг нь тодорхойгүй. Одоо яг хаанаас гарч ниссэнийг нь мэдэхгүй.
       Лав л бидэнд заасан түүхийн хичээл дээр хүн төрөлхтөн таван нийгэмтэй: хүй нэгдлийн, боолын, феодалын, капитализм, социлизм. Тэгээд коммунизм буюу төгс нийгэмд хүрнэ гэж заадаг байсан. Боолын нийгмийг алгасч болсон юм капитализмыг алгасахад юу байхав ухааны юм ярьж байсан шүү. Нээрээ бид ямар нэгийгээ боол болгон дарлаж байсан биш үнэн юм байна гэж үнэмшиж л байлаа.
       Бид ер нь өнөөдөр Монгол улс яг хаана байна, аль нийгэмд байгааг хэлээд өгөх хүн байна уу?
       Би Монголын Засгийн Газрын нэр дээр ЗХУ-д хуулийн сургуульд төр эрх захиргааны ангийг төгсчихсөн хүн гэж байгаа мөртлөө үүнийг ойлгохгүй л байна. 
       Зургаар бол феодолизмаас нисэн харайж байгаа харагддаг. Бид өнөөдөр яг феодализмаасаа гарсан юм уу? Энэ морьтоны хувцас төрх өнөөдрийн төр баригчид нартай яасан ч адилхан юм бэ дээ. Наадам, цагаан сар болохоор хараарай, нөгөө эрх баригчид чинь жинхэнэ феодал хувцаслалтаараа жинхэнэ дүр төрхөндөө орж, ядуусын хүүхдүүдээр морь унуулж амь насаар нь тоглоод л, өөрсдөө хаадын дүрд тоглоцгооно.
        Цаг хугацааны хувьд л зөвхөн Монголд ч биш гонжоом, зангиа орж ирснээр түүгээр гоёж, феодалууд гэж ойлгохгүй явсан юм биш үү?
        Саяхан ерөнхий сайд асан Бямбасүрэн гуай зурагтаар: - Монгол улс ямар ч философигүй болчихсон гэж ярьсан.
        Монгол төрийг барьж байгаа зарим улс төрчид, зарим нийтлэлчид - Монгол улс хөгжлийн нэг хэсэг хугацааны дараа буюу хойч үе гарч ирж байж л хөгжинө, эсвэл аль ч улс орон ингэж алдаж онож явсаар хөгжилд хүрдэг тухай ярьдагтай нь би санал нийлдэггүй юм. Алдах ч боломж олгоод байгаа юм шиг, хөгжүүлэх хүмүүсийг хүлээгээд ч байгаа юм шиг.
        Монгол улсын үндсэн хууль авч үзлээ. ”Монголын ард түмэн бид..... эх орноо хүмүүнлэг  иргэний ардчилсан нийгэм байгуулах эрхэм зорилготой...зарлан тунхаглаж байна” гэж байна. Нөгөө таван нийгмээс алийг нь ч биш ”ардчилсан нийгэм” байгуулна гэжээ. Хойд Солонгос ч Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улс гээд нэрэндээ хүртэл заачихсан болохоор аль ч улс бид ардчилаагүй улс гэдэггүй л дээ.
       Би л хувьдаа ардчилалыг тэгш эрх, шударга байдал, ил тод гэх мэтчилэн олон эрхийн зарчим л гэж ойлгодог. Үг хэлэх, нулимах нураах эрх л лав байна. Үндсэн хуулиндаа заавал аль нэгнийг яг заах хэрэгтэй үгүйг нь мэдэхгүй, үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэхээрээ л өөрсдийнхөө сандал суудал хуваарилахад хэцүү байгаа тухай гээд эцэс төгсгөлгүй маргалддаг болохоор нь л үндсэн зорилгоо ярьдаггүй юм уу? гэж энэ сэдвийг хөндлөө.
      Харин хөгжлийг төлөвлөчихвөл урдах нийгмийн төлөвлөгөөт эдийн засаг буюу социализм болчих гээд байгаа тул Хөгжлийн Яамны сайд нь төлөвлөхөө мартаад өрийн яам болгосноос ч тэр үү? яамтай нь хамт буулгачихсан. Бусад орнуудын төрийг хараад байхад нилээн олон жилээр урьдчилан бэлтгэгдсэн хүнийг, эдийн засгийг концепцийг нь харж л сонгоод байх шиг байх юм. Японы ерөнхий сайд Шинзо Абэ шиг ”Абэкономикс” шиг ар талынх нь эдийн засгийн институтгүй ч гэсэн Ерөнхий сайдын суудалыг дамжаа болгон “бор зүрхээр” нь явуулна гэвэл ямар ч “алтан толгойтой мөнгөн бөгстэй” залуу Монгол улсыг хөгжүүлэх вэ? Хөгжлөө төлөвлөж болдогүй, зөвхөн ярьдаг ийм нийгмийг Ардчилал”изм”гээд хэлчихвэл энэ хуучинсаг нөхөр байна. Урдах  нийгэмд чи ингэж бичиж чадаж байсан уу? гэх байх л даа. Үгүй. Орчин үед буурай, хөгжиж байгаа, үсрэнгүй гэж л хуваагдаж байгаа, Монгол улс буурай орны тооноос гараад одоо хөгжиж байгаа орны тоонд орно л гэх байх. Битгий л бас дээгүүр нь харайчихаарай билээ.
       Ядаж надад олдож байгаа номнууд дээр л өндөр хөгжилтэй орнуудын нууц нь капитализмаар л хөгжчихсөн байх юм. Баялгын хувиарлалтыг заавал ”улсын төсөв” гэдэг ёроолгүй саванд хийж байгаад хувиарлалт хийж байсан цагт “авилга”авах гээд л бэлэн сууж байгаа хүмүүс л өөрсөндөө хувиарлалт хийдэг юм байгаа биз дээ. Улсын төсвөө батлахаасаа нь өмнө хөгжил авчирах төмөр зам мэтийн томоохон төсөлдөө нэг хэсгийг нь, нэг хэсгийг нь Баялгын сандаа хувиарлаад,үлдсэн ихэнхээр нь улсын төсвөө батлаад явдаг орнууд л хөгжөөд байдаг. 1990 оноос өмнө Төлөвлөгөөний Комисс гэдэг газар хөгжлийнхөө төлөвлөгөөг төлөвлөөд - энэ жил энэ мөнгөөр л улсынхаа төсвийг хийгээрэй гэж Сангийн Яамандаа өгөөд тэр хэмжээгээрээ хөнжлийнхөө хирээр төсвөө батлаад л болоод л ирсэн.
       2011 оных шиг нүүрсний мөнгийг хятадууд энэ онд өгсөн бол манай улс төрчид манай эдийн засаг 30%-иар өсчихлөө. Юун Катар, юун Америк, юун цагаан сар наадам гээд төсвөө 20 их наяд гэж батлуулж - та нар ажил хийгээд хэрэггүй, гэртээ сууцгааж бай, урд өгч байснаасаа ч ихийг буюу сар бүр 50 мянгийг өгнө гэж амлаад, харин та нар биднийг л сонгоорой гэх байлаа. Өнгөрсөн 4 жилийн энэ их цамааралд Бурхан мөн ч их хилэгнэж байна даа. Хүсээд байсан ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын даргын бүхий л улс төрийн суудлыг чинь өглөө. Одоо та нарт юу дутаад байгаа юм? Эдийн засгийн “реформ”-ийн том шийдлийг хийхгүй юм бол  ямар ч авилга, Мега төсөл, ер нь юу ч яриад нэмэргүй.
       Үнэхээр ч өнөөдөртөө Монголд капиталист болчихсон хүн ч алга. Парламенттай улс гэхээр л сонгодог систем гэж болчихдог бол болохоор л боллоо. Манайд харин зохиж байгаа юм уу? Саяхан болсон Берлингийн аялал жуулчлалын хурал дээр Дэлхийн Аялал жуулчлалын дэд ерөнхийлөгч - Цаг хугацааны машин шиг жуулчдыг монгол руу явуулж болох юм гэж ярина лээ.  Парламентад нь суугаа хүмүүсийн тал нь морь уяачид, бөхчүүд, бөөчид суучихаад Монголын хөгжлийг “популист” нүдээр л харна. Сэтгэлгээ нь хүртэл өрөвдөлтэй, ямар замаар олсон нь хамаагүй юмаа гэхэд бүхэл бүтэн үйлдвэр барих мөнгөөр адсага худалдан авч, бүтэн байрны мөнгөөр том чулуу авч өвөртлөөд л...феодал генэнд л байна л даа.. Хэдэн мөнгөтэй нь хотод бол хүүхэд харуулах, жолооч нэрээр  гэрийн зарц,шивэгчин, хөдөөд байгаа нь туслах малчин нэрээр хамжлагуудтай болчихсон нийгмийг өөрөөр юу гэж нэрлэхэв. Та нар “цаг хугацааны машин”-д сууж өмнөх нийгэм рүүгээ ч яваад хэрэггүй оньсон хөдөлгүүр,утсан холбоо, цахим мэдээллийн хэрэгслэлийг нь хасаад л харчихвал 1921 оноос өмнөх нийгэм яг харагдана. Нөгөө ”цаг хугацааны” морь унасан Монголын төр чинь “Голланд өвчин” тусаад “Баялгийн хараал” хүрчихсэн тул төөрөөд эргээд 18-р зуун руугаа давхичихсан юм биш үү? Капиталистууд Монголын төр буюу морьтонтой капитализмын тоглоомын дүрмээр ярих гэхэд нудраган дотроо гадны хүний гарыг барьчихаад-ингэх тэгэх үү? гээд “аброген” дохио зангаагаар энэ тэнд нь дараад л байхаар чинь “гомо” ч юм уу? гээд айна биз дээ. Капиталист - гуравны нэг гээд ойлгоод байгаа юм болов уу? гэж бодоод гурав, хорин тав гээд  дохьчихжээ. Морьтон харин гурван ширхэг 25 төгрөг өгөхөөр нь хэрэггүй хэрэгүй, би тийм ихийг авахгүй гэхэд нь - чукча түүнийгээ мэднэ. Чукча не дурак гээд давхиад явчихна.

      Төр эрхийн судлаач хуульч                                                     Ж.Түвшинбат.
                                                                                                                   2015-2-15            


                                                 СЭТГЭЛГЭЭНИЙ ӨӨРЧЛӨЛТ

Битүүний орой хүртэл сэтгэлгээ шүүмжлэлийг хүлээн авч, шинийн нэгнээс хойш итгэл үзүүлье гэж хаан эцэг зарлан тунхаглалаа.
Монгол хэмээх гэр бүлээс  сэтгэлгээний хувьсгалыг эхлүүлье.
Сэтгэлгээ буюу ”комент”-ийг Монголчууд бид битүүний орой харин ч нэг сэлгэлийнхээ доторхийг хэн нэгэндээ уудлан илэн далангүй ярьж, шинийн нэгнээр золгохдоо элдэв муу үг хэлдэггүй, урам хайрлаж итгэл үзүүлэн ерөөлийн үг айлддаг ард түмэн билээ.
Энэ гэр бүлд багтдагийн хувьд надад ч гэсэн ахан дүүсдээ  дутагдлын хажуугаар дуугай өнгөрч болохгүй  тул битүүний орой хэлэх үг гэж  байна.
Гэр бүлийн төлөөлөн удирдах гишүүдэд:
Манай гэр бүлийн ТҮЗ нь 2011 оноос эхлэн ухаж зөөсөн нүүрсний үнэ өссөн хөрөнгийг өөрснөө хөдөлмөрлөж олсон юм шиг 17%-ийн өсөлт гэж худлаа баланс гаргаж төсөвтөө суулган биднийг хуурсан байна. Мөн бидний цалингаасаа хурааж тэтгэвэрт гарахдаа хэрэглэх гэсэн мөнгийг төсөвтөө авч одоо өөрсдөө эргүүлэн өгч чадах эсэх нь тодорхойгүй байгаа нь ирээдүйдээ итгэх  итгэлгүй болгочихлоо.
Та нараас  бид ийм халамж хүсээгүй байхад та нар л өөрсдөө үргэлж 2011 он шиг байх юм шиг амлачихаад амлалтуудаа одоо буцааж болно гээд байхад зөв балансаа гаргаад ажиллаж чадахгүй   байгаа юм. Жишээлбэл: Манай  сурлага муутай  хүүхдэд яагаад сар бүр 70 мянга,бага хүүхэд маань 18 өнгөрчихөөд байхад эхнэрт маань хүүхдийн сүүний мөнгө, сар бүрт ач хүүхдэд маань 20 мянгийг өгч байгааг бид доромжлол гэж үзэж байна. Энэ чинь хүүхдийн хүмүүжилд маш муугаар нөлөөлж ажил хийх, онц сурах ч сонирхолгүй эхнэр маань ч мөнгө хүлээгээд байдаг болж. Ер нь халамж,шагнал хоёрын ялгаа алга уу? Ядарсан бусаддаа зориулагдсан мөнгөгүйгээр та нар дутаад байгаа юм уу? Уул нь гэрийнхнээсээ арай дээр юм гээд компани байгууж, улс төр яриад байдаг болохоор нь та нарыг төлөөлөн удирдах зөвлөлд сонгосон юмсан.
Бид өнөөдөр 2015 хүртэл хийдгээ л хийж байгаа шүү дээ. 2013 оноос нүүрсны үнэ бүүраад төсөвт нь мөнгө орж ирэхгүй болохоор нь гадаадын банкнаас мөнгө зээлж ирээд хашаан дотуураа өөрийнхөө машинд зориулаад зам тавьж биднийг том өрөнд оруулчихлаа. Түүний оронд тэр мөнгөөрөө нүүрс зөөдөг зам тавьсан бол бид нар гайгүй хэдэн юуаньтай болчих байлаа. Бидний  хувиараа эрхлэх аж ахуйнуудад  эгч нарыг татвар авахаар явуулахдаа гарт нь сэлэм өгчээ. Арай л 37 он шиг буудчихсангүй ханцуйд нь хэдэн бор юм өгч л саллаа.
Уг нь гадаадын хөрөнгө оруулалт гэж нэг ачтай юм байнаа. Хамтарч бизнэс хийж хамтарсан үйлдвэрийг чинь уул нь гэр бүл болж байгаатай адилхан гэх юм байна шүү дээ.
Манайханд ч гадны хүмүүсийн харцыг булаахаар сайхан хүүхнүүд байнаа. Боловсон боломжийн соёлтой гадны хархүүг ах нар нь үзэхгүй юм. Том охин маань Рио гэсэн байхаа шар толгойттой суугаад гэр бүлээ та нараар батлуулчихсан биз дээ. Эхнийхээ хүүхдийг гаргачихаад хоёрдох хүүхдээ гаргах гэж байхад нь бөлдгөн толгойтой ах нь - хэзээ ч энэ гэр бүлийг чинь хүлээн зөвшөөрөхгүй, цаашид ч хамтарч ажиллахгүй гээд хурман дээр нь агсан тавьжээ. Бас нэг жижиг дүү нь - чи мөнгөтэй гэж хуураад л манай эгчтэй суугаа биз дээ юун зээл авах гээд загнаад байх юм.Батлуулчихсан гэр бүлийн дундуур нь орж дүү нь ингэж болохгүй биз дээ.
Нэг охинтой минь гайгүй харьцаа тогтоогоод хөрөнгө оруулж байхад нь татварын шарвалзсан охин очоод ханцуйнд нь юм хийгээгүй болохоор нь паспортыг нь хураагаад гэр орон руу нь явуулахгүй байсаар байгаад бүр сүүлд нь шоронд явуулчихлаа.
Шар толгойт хүргэцүүл маань хармаандаа мөнгөгүй явдаг болохоор нь үздэггүй юм болов уу даа.
Саяхнаас бас нэг охинийг минь ази царайтай хүү эргүүлээд байх юм. Кармаандаа харин их бэлэн мөнгөтэй явдаг болохоор нь ч тэр үү их л гайгүй харилцаад байх бололтой. Ер нь хүргэн бэрээ муулаад явдаг айлийг хүмүүс муу хэлдэг юм билээ.
Зарим охидуудаа жендер ч гэл үү? юм яриад байхаар нь ТҮЗ-д оруулчихсан чинь хүүхэд асрагчынхаа мөнгийг нэмнэ, ах нарынхаа тамхи татдагийг мэдсээр байж тамхины өрөө гаргаж өгөхгүй зэрэг журам гаргана гэхээс өөр юу ч санааачлахгүй юм.
Ээж аавын мөнгөөр гадаад дотоодгүй сурч сурчихаад, одоо хүртэл монгол хэлний курст сурч байгаагаа мэдэхгүй хэрүүл хийхээс хэтрэхгүй барууны тоглоомын дүрмээр ярьж чадахгүй бол гэр бүлийн санал асуулгаар наадах ТҮЗ-г чинь тараадаг хойд хамар хашааны Вовкагийнх шиг болгочихно шүү. Мөнгөний нярав  ченж залуу чинь төсвөөс асгараад ирсэн мөнгийг чинь аваад доллуур болгоод гадаадын банкинд жилийн 1%-ийн хүүтэй хадгалуулж байхад нөгөө ТҮЗ-ийн гишүүн банди 6%-тай зээл авчихаад юу хийхээ мэдэхгүй 888 хувиараа аж ахуй эрхлэгч нарт тараачих юм.
Ингээд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд санал тавья.
1.   Гүйцэтгэх захиралаар томилсон залуугийнхаа тавьсан саналаар хавтгайрсан халамжийг танаж батлаж өг.
2.   Уул уурхайгаас орж ирж байгаа орлогыг бүгдийг авч төсөв гэдэг үрдэг тараадаг уутандаа авдагаа зогсоож бидний тэтгэвэртээ цуглуулсан хэдийг хуримтлуулан өсгөж чадах Баялгийн санг байгуулж өг. Энэ хэдэн бор юм маань өсөхгүй бол мөнгөний үнэ цэнийг гүйцэхгүй байх тул гадаад валютын нөөц гэж олон тэрбумаар нь жилийн 1%-ийн хүүтэй хэвтүүлж байснаас хагас тэрбумаар нь ч гэсэн Баялгийн санд өгч өөрснөө төсөл гаргаж чадахгүй байгаа бол гадаадын хийж чадаж байгаа төсөлд нь оруулж өсдөг үржүүлдэг больё.
3.   Татварын хуулинд өөрчлөлт оруулж  эрсдлээ өөрсдөө даагаад ороод ирж байгаа гадны хөрөнгө оруулагч хүргэдийг минь шоронгоос гарга. Эдгээр дутагдлуудаа засахгүй бол харин наад хурлыг чинь тараадаг систэм хүлээж байгаа шүү.
Гүйцэтгэх засаглалын захирал бага дүүдээ:
Миний дүү саяхан зурагтаар ярихдаа нэг мэссэж аваад эмзэг хандаад хоолой нь зангираад байна лээ. Ах эгч нарын чинь дотор нь янз бүрийн ааштай хүмүүс бий шүү. Зоригтой бай. Энэ ажлыг нь өгчихдөг ч юм бил үү гэж бодогдсон гэвч миний дараа хэн нэг нь мөн л энэ тооны учрыг олох болно гээд больсон утгатай юм ярина лээ. Үүнээс ч ихийг сонсч ч магад. Тунирхаж болохгүй. Нэгэнт том алба, эрх мэдэл авсан юм чинь ар талаа л сайн бэхжүүлэх хэрэгтэй. Чи төлөвлөнө гэж мэдэхгүй, албаны чинь ард бодлого гаргах  институцигүй  албыг хүлээж авсан шүү. Гэвч өөрөө  өөрийнхөө төлөө, бор зүрхээрээ яв гэсэн үг биш шүү. Мэдэхгүй зүйлээ бусдаас асуу,зөвлө. Хоёрхон гарцаар бүү хар. Заавал өөр гарц байгаа.
Энэ гэр бүл дотор чинь топ эдийн засагчид ч байна. Асуудлыг шийдэж, эдийн засгийн реформийг чи хийж чадна. Аав өнгөрсөн жил манай хойд урд хамар хашааны аавуудыг урьж ирээд манай хашаан дундуур бохир цэврийн усны хоолойг тавих тухай тохирсон одоо юу болж байгаа вэ? Гайгүй түрээсийн мөнгө ирэх юм шиг байна лээ?
   
Эцэст нь аавдаа бас их учир байна

      Аав ам нь халахаараа дэндүү их үгтэй болчих юмаа.
      Эдийн засаг мэдэхгүй байж хамаагүй амлах юм.
Захирал байхдаа амалчихсан сар бүр хүүхэд бүрт 20 мянга, иргэн бүрт 1 сая,оюутан бүрт сарын 70 мянга зэрэг чинь энэ гэр бүлд үнэн дарамт болж байна. Хөөрхий баланс ямар мэдэх биш дээ. Нягтлангууд нь л болно болно амлаад бай л гэсэн юм байгаа биз дээ. Хөөрхий.
Харин сүүлийн үед аав өөрийнх нь нэр хүндээр тоглосон нөхдөө ойлгоод байх шиг байнаа.
Мөнгөгүй ядаж байхад хурал бүрт л очиж зарим эцэг эхчүүд очоогүй байхад хүртэл очоод л Давос ч бил үү? намба алдаад л... Тэгээд зүгээр явчихаад ирэхгүй бас энд бүгдийг нь уриад хурлын чинь мөнгийг даана. Ирэх жил 47 гэр бүлийн аав нар энд ирэх юм гэсэн. Гуравхан өрөөтэй байж тэр олон аавуудыг хаанаа багтаах гэж байгаа юм болоо? Сонсохноо нэг гэр бүлийн аав нэг зочид буудалд буусан байхад нөгөө гэр бүлийн аав тэр буудалд нь орвол шараа болдог гэх юм. Аав зүгээр зочид буудлуудынхаа тоог мэдэж урьмаар юм. Зарим хүмүүсийн яриагаар танай аав чинь НҮБ-ийн дэлхийн аав болох бэлтгэлээ хийж, энэ их олон хурлаар PR хийж байгаа юм гэх юм.
            

     

Thursday, February 12, 2015

Ирээдүй үеийхэнд

                                  Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа           
 
                                                                                                            2014 оны 9-р сарын 15

           Саяхан Блүүмберг сувгаар “АМЕРИКИЙГ БҮТЭЭСЭН ЭРХМҮҮД” киноны цуврал гарав. Цувралиийн төгсгөлд ”АМЕРИК ЦАГ ХУГАЦААГААР ХӨГЖӨӨГҮЙ, АМЕРИКИЙГ ТЭД БҮТЭЭСЭН ЮМ” гэсэн үгээр дуусгав.
        Америкийн тэр эрхмүүдийн бүтээсэнтэй тэнцэж ч  мэдэхээр том боломж өнөөөдөр  Монголд тохиолдож байна.
        Энэ бол Оросоос Хятад руу нийлүүлэх Алс Дорнодын баялаг түүнийг Монголын нутгаар дайруулан нийлүүлэх том сувгийн боломж.Алс Дорнод буюу Сибирийн байгалын хийн нөөц 46 их наяд тонн,түүхий нефтийн нөөц 100 гаруй тэрбум тонн,мэдээж Сибирийн усан цахилгаан станцуудын илүүдэл эрчим хүч.
         Энэ гурван том баялгийг Оросууд Хятад руу урсгах “ нейтрол зона”-ыг л хайж байна.Путин ч “ СИЛА СИБИРА”төслийнхөө нээлтийг хийчихлээ.Амур,Владивосток руу тавих хоолойн зураг үзүүлээд л байгаа. Цэвдэг ууланд туннель гаргаж хэн ч чадахгүй гэж олон ч  мэрэгжилтнүүдээс сонслоо.Манайтай л хийх хэлэлцээрт зориулсан зураг дөө.Оросын Тува дахь манай Таван толгойгоос 2 дахин том коксын ордоос яагаад өөрсдийнхөө төмөр зам руу холбохгүй  манай Завханы Тэсээс Эрдэнэт рүү ТЭЗҮ-гээ хийцгээе гэж байгаа нь мөн цэвдэгт тулаад л манайхаар  дайруулан төмөр замаа холбох гэснээс биш Монголд энэ зам ач холбогдолоор тун бага.       
          Оросын Алс Дорнодын Яамны сайд Донской-энэ 11 сард болох  Газпром,СNPC-ийн уулзалт шийдвэрлэнэ.Монгол улсын нутаг дэвсгэрээр  дайран өнгөрөх нь  дөт бөгөөд хөрөнгө оруулалтын хувьд ч ашигтай санал боловч энэ нь Монголын талаас өөрсдөөс нь л шалтгаална гэж мэдэгдэж байгаа нь цаг хугацаа хамгийн чухал,хамтрагч маань хэн  байх  вэ?хир найдвартай хамтрагч бидэнтэй хэлэлцээр хийх нь вэ?гэдгээр л гэж харж байна.
          Өнөөдөр зөвхөн байгалийн хийн тухай ярьж байна маргааш нефтийн хоолой,нөгөөдөр эрчим хүчний шугам ярих нь ч тодорхой.Иймд хоёр том гүрны хооронд явагдах их урсгалд зориулсан тодорхой нэгэн зурвас газрыг  Монгол улсын ерөнхийлөгч та  Оросын талд хүсэлт гаргасан тул Монголын төр ямар ч л гэсэн шийдвэрлэх л байх.
                                                   Гэхдээ...
          ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын үеэр зурагдсан 15 гэрээ,санамж бичгийн дагуу хамтран ажиллах  Гэрээ болон санамж бичгийнхээ үүргийг биелүүлэх,төмөр замаа хос болгох,цахилгаанжуулах,Завханы  Агт боорчийн боомтоос Эрдэнэт хүртэлх төмөр замын ТЭЗҮ-г хийх зэрэг маш их ажил манай Засгийн Газарт бий. 
          Харин стратегийн гээд хэнд ч өгдөггүй төмөр замдаа  л хөрөнгө оруулж оруулж чадаж байна уу гэдэг л Засгийн Газрын санаа зовох асуудал. Харин манай талаас хүсэлт болгосон хийн хоолой,нефть дамжуулах,эрчим хүчны шугам зэрэг төмөр замаар болон авто замаар тээх боломжгүй ачааг дамжуулах шугамд газар түрээслүүлэхээс өөрөөр хамтрах боломж манай Засгийн Газарт байхгүй.Тэгээд ч ерөнхий зарчмын гэрээг л Засгийн Газар хоорондын гэрээгээр хийх  боловч Оросын талаас ч мэдээж  аж ахуйн нэгж,харин манай талаас ч заавал Засгийн Газар байх ч ёсгүй.
      Өнөөдрийн төрийн эрх баригчид  гаднаас зээл авч орон нутгийн авто замуудыг 50,50 иар нь аж ахуйн нэгжүүдэд шууд гэрээгээр хувиарлан бонус  авч,Бага нуурын нүүрсыг хямд үнээр авч, шуудайлахдаа гаршсан, ихэд туршлага хуримтлуулсан тул авто зам, агаарын болон төмөр замаа хуваагаад ч гэсэн  бонус унагаах сонирхолтой.
       Путин,Си жиньпин хоёрын уулзалтанд ямар дүгнэлт өгч байна гэж асуусан сэтгүүлчийн асуултанд -Хоёр багий уулзаа л биз.Надад ямар хамаа байсан юм гэж хариулж байгаа хүн өнөөдөртөө Засгийн Газрыг толгойлж байгаа үед үү?
        Оросын тал энэ төсөл дээр Монголын Засгийн Газрыг найдвартай түнш гэж үзэх үү?
        Энэ төслийг төрөөс Хараат Бус Баялагын Сан байгуулах замаар сангийн эх үүсвэр болгон ашиглах тухай   хувилбарийг   төрийн дээд байгуулга болох УИХ-д танилцуулж намрын чуулганаар яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна.
        Эрхэм гишүүдэд Монгол улс зөвхөн цаг хугацаагаар  л хөгжиж яваа гэдгээ ухамсарлаж,энэ түүхэн боломжийг  Монголын  түүхэнд  алтан үсгээр бичигдэх том шийдэл гэдгийг сануулж байна.
                                  ХҮҮХЭД ЯМАР Ч БУРУУГҮЙ.
       Урагшгүй  удирдагчид,унхиагүй эцэг эхээс болж хүүхэд хохирох ёсгүй. Тэд  өлсөх, даарах,өвдөх ёсгүй.
       Тэд  18 нас хүртлээ ажил хийх эрхгүй,баялаг бүтээгчид биш,харин сурах зөв хүн болж хүмүүжих ёстой.
       Тэдэнд очих ёстой тэр халамжийг манай төр засаг ч,эцэг эх ч,өнөө үеийнхэн бид өгч чадаж байгаа юу?
        Харин тэдэнд энэ төсөлд хөрөнгө оруулах нэг л бололцоотой эрх бий.Гэвч тэд хэн нэгэн асран хамгаалагчгүйгээр газрын өмчийн сонголт хийж чадах бил үү?
       Тэр нь нэг  удаа үнэ төлбөргүй 0,7 га газар өмчлөх эрх.
       Газар өмчлөх 52 байршлийг иргэдэд үнэ төлбөргүйгээр өмчлүүлж эхэллээ.
       Энэ 52 байршил дахь газрыг насанд хүрсэн хүн бүрт хувиарлан 18 наснаас дээших насныхан  буюу баялаг бүтээгчид ямар бүтээн байгуулалт бий болгох нь өөрсдийнх нь асуудал.
        Харин 53 дахь байршлийг  хүүхдүүдийнхээ 0.7 га газрын эрхийн бичгүүдийг цуглуулж нэгж хувьцаа болгон баялаг бүтээгч насанд хүртэл нь эзэмшүүлэх хэлбэрээр дээрх төслийн түрээсийн газар болгох санал  байна.
        Улс төрийн “сүгсэлзүүрүүд”-ийн ч хүүхдүүд ер нь хэний ч хүүхдүүд энэ газрын өмчлөгчид байх  тул эсэргүүцэл гарах магадлал бага байх.
        Монгол улсын хойд хилээс урд хил хүртэлх 1100 км зайг 1 км-ийн өргөнтэйгээр суваг гаргана гэвэл 110000 га болно. Түүнийг 0,7 га-г нэгж хувьцаа гэж бодвол нэг сая гурван зуугаад мянган хүн өмчтэй болж, газрын түрээсээр амьжиргаагаа залгуулах боломж бий болох нь.
       Эхний ээлжинд хүүхдүүд боловч хувьцаа үлдвэл тэтгэврийн насныханд ч боломж байна. Улс төрөөс ангид, ямар ч нам нь ялж байсан өөрчлөгдөхгүй, Монголын төрөөс хараат бус, тухайн сувгийн  газрын өмчлөгч хамтрагчтайгаа хязгааргүй хугацаагаар шийдвэрлэх нь Оросын талын сонирхолтой нийцнэ гэж үзэж  байна.
        Энэ нь нэг талаасаа Украйны асуудал шиг улс төрийн нөлөөгөөр хаагдахгүй нөгөө талаасаа өрнөдийн орнуудын улс төрийн нөлөө үзүүлэхгүйн  баталгаа юм.
        Монгол Улсын ерөнхийлөгч  таны  хэлсэнчлэн Ази Европыг холбосон энэхүү интеграчлалаас Монгол улс үлдэх ёсгүй.
         Гуравдах хөршийн бодлого буюу улс төрийн дарамт шахалтаар  энэхүү боломж хаагдах ёсгүй.
          0-18 нас хүрээгүй  бүх хүүхдүүдэд энэ эрх нь нээлттэй бөгөөд 18 нас хүрэхэд нь үлдэгдэл мөнгөөрөө  цаашид суралцах сургалтын зардал,эсвэл бизнэсээ эхлэх гарааны мөнгөтэйгээр гарч дараагийн төрсөн хүүхэдэд нь  эзэмшил нь  шилжих хэлбэрээр шийдвэл ирээдүй болсон хүүхдүүддээ маш том боломж,нийгмийн хамгаалал, халамжийг давхар шийдэх юм.
     
                            ХҮН БҮРИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ТҮҮХЭН БОЛОМЖ
      Байгалын хий,нефть,эрчим хүчний дамжуулах энэ газарт Оросын гурван том компани  тасралтгүй үйл ажиллагаа явуулж байнгын ашигтай байх тул газрын түрээсийн төлбөрийг тухайн аж ахуйн нэгж  төлөх юм.Үнэ төлбөрийг мэдээж  Оросын талтай хийх хэлэлцээрээр шийдвэрлэгдэнэ.
     Харин дараагийн алхам бол тухайн газар дээрх  Орос Монголын хамтарсан үйлдвэрийн энэхүү төсөлд Монголын аж ахуйн нэгжүүд, иргэд хөрөнгө оруулах  боломж  юм.
     Монголчууд бид энэ том төслийн их биш хувийг нийт дүнгээрээ эзэмшсэн ч гэсэн мөнгөн хөрөнгөө арвижуулах цаашилбал ямар замаар олсон нь ч  хамаагүй гадаадад хадгаламж эзэмшигч манай иргэдэд ч  том боломж гарах юм.
      Энэ төслийг Оросын менежмэнтийн баг удирдах нь мэдээж боловч дор хаяад туслах ажилтан, харуул хамгаалалтанд нь олон ажлын байр бий болж  монголчууд бид л  ажилтай болно.
      Гэрээ хэлэлцээрээр тохирч  л чадаад Монгол улсын нутаг дэвсгэр дээр  хамтарсан үйлдвэр байгуулагдах тохиолдолд   Эрдэнэт,Оюу толгойгоос ч дутахааргүй том татвар төлөгч болж татвараа шударгаар төлөхөд л  Монголын Засгийн Газар татварын хэлбэрээр  чамгүй мөнгө хүртэнэ.
      Ингэснээр бид бусдын баялагыг дамжуулагч хуурай замын “Панамын суваг”тай болно.
      Манайх томоохон хөрөнгө оруулагчдийн сонирхолыг татах томоохон төсөл багатай улс.
     Ялангуяа 2-3 улсын хил дамнасан  энэ“ МЕГА төсөл” бол зөвхөн  мөнгө  ч биш харин том баялаг гэж харж бидний хувьд олон улсын зах зээлээс  болон гуравдах хөршүүдээс, Баялагын сангуудаас ч “Сангуудын сан “байгуулах замаар хөрөнгө оруулалт  татах боломжтой бөгөөд тэр хирээрээ манай улсын тусгаар тогтнол улам бэхжих болно.                                                                                                                                 

 Хүндэтгэсэн:                                                 FALCON CAPITAL Хөрөнгө оруулалтын компаны
                                                                          Ерөнхийлөгч                   Ж.Түвшинбат

  

Баялгийн сангийн хуулийн үзэл баримтлал

Төсөл
2013-01-08

 “МОНГОЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ХАРААТ БУС
НЭГДСЭН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ”ИЙН  ТӨСЛИЙН ҮЗЭЛ
БАРИМТЛАЛ

Манай улсад одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу хүний хөгжил, нийгмийн халамж, улс ардын аж ахуйн салбаруудын хөгжилтэй холбоотой төсвийн буюу уул уурхайн орлогын эх үүсвэртэй сангуудийн тогтолцоо,  удирдлагын талаар  хийсэн бодлогын судалгаа, дэлхийн зарим улс орнуудад амжилттай хэрэгжүүлж,  үр дүнд хүрч байгаа сангуудын талаар түүвэрлэж нэгтгэсэн судалгаа,  сангийн тогтолцоо,  үр дагаврыг харьцуулан судалсан шинжилгээ зэргийг үндэслэн Монголын хөрөнгө оруулалт, хөгжлийн хараат бус нэгдсэн сангийн тухай хуулийн хууль зүйн үзэл баримтлал, агуулга, хэлбэр багтаамжийг тодорхойлоход баримтлах шалгуурыг  ангилж, Монгол Улсын төсөв, сангийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжуудын үндэслэл, шаардлага, бусад орны жишгийг харьцуулах замаар Монголын нөхцөлд тохирох хувилбар гэж үзэн энэхүү баримт бичгийн төслийг  санал болгож байна.

Нэг.Хуулийн төсөл боловсруулах  үндэслэл,  шаардлага

1.1. Өнөө үед дэлхийн улс орнууд  ашигт малтмалын нөөцийг зөвхөн ашиглахад гол анхаарах бус, харин түүнийг улс орны хөгжилд хамгийн ашигтайгаар зориулах, үндэсний аюулгүй байдлын баталгааг хангахыг чухалчилах,урт хугацааны хөгжлийн үндсийг тавьж, хойч үедээ нөөц бий болгон эдийн засгийнхаа хөгжлийн оновчтой зорилт дэвшүүлэн хэрэгжүүлэхийг чухалчилж байна. Дэлхийн олон улс энэ зорилтыг хэрэгжүүлэх нэг гол арга болгон “Үндэсний Баялгийн сан” (Sovereign Wealth Fund) байгуулан баялгаа үр ашигтай ашиглан хөгжиж байна. Одоогоор дэлхийн 40 гаруй оронд 60 гаруй үндэсний баялгийн сан үйл ажиллагаагаа явуулж байгаа  бөгөөд  эдгээр сангуудын нийт хөрөнгө нь 5,0 триллион гаруй доллар болжээ. Томоохоноос нь дурьдвал Арабын Нэгдсэн Эмират, Норвеги, Кувейт, Хятад, Чили, Хонг Конг, Сингапур, Орос, Канадын сангуудыг нэрлэж болох юм. 1976 онд газрын тосны орлого болох 400 сая долларын эх үүсвэртэй байгуулагдаж байсан Арабын Нэгдсэн Эмиратын Абу-Давигийн  сан 627 тэрбум доллар болж өссөн байна. Олон улсын жишгээр Үндэсний Баялгийн Сан нь жилдээ дунджаар 12-17%-ийн ашиг оруулдаг юм байна. Ийм хөгжлийн нэгдсэн сан байгуулан хөгжих нь илүү үр дүнтэй, итгэл найдвартай, зөвхөн хэрэглэх бус нөөцлөн өсгөх нь илүү давуу гэдгийг олон орны туршлага нотолж байна. 2000 оноос хойш Үндэсний Баялгийн сангууд (ҮБС) асар хурдтай хөгжиж  байгаа юм байна.
Манай орны хувьд ч ийм санг жинхэнэ утгаар нь байгуулж хэрэгжүүлбэл улсын хөгжил дэвшилд жинтэй түлхэц болж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татсанаар уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, нийгмийн дэд бүтэц дэх хөрөнгө оруулалтаа санхүүжүүлэх боломжтой болж эдийн засгийн хөгжлийг хурдасган цаашид найдвартай хөгжүүлэх үндэс суурь бэхжинэ.
            1.2. Манай улсын хувьд өнөөдөр Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу байгуулан зарцуулж байгаа 29 сан, аймаг хөгжүүлэх сан, сум хөгжүүлэх сан, олон улсын гэрээний дагуу байгуулагдах сан, гамшгаас хамгаалах сан, малын хулгайгаас сэргийлэх сан,орчны бүсийн сан гэх зэргийн 10 гаруй төрлийн олон сангууд үйл ажилагаагаа явуулж байна. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу байгуулагдсан 29 сангийн 2010-2011 оны орлого, зарлагын байдлаас үзэхэд эдгээр сангуудаар дамжин 1,5-2,5 их наяд төгрөг зарцуулагдаж байгаа нь Монгол Улсын нэгдсэн төвсийн нийт орлогын 50-65 хувь, зарлагын 30-56 хувьтай тэнцэх маш их хэмжээний мөнгө бөгөөд 2011 оны эцэст гэхэд эдгээр сангуудад 760 тэрбум төгрөг үлдсэн байгаагаас үзэхэд эдгээр сангууд Монгол Улсын үндэсний орлогод ямар үр нөлөө үзүүлдэг болох, иргэдийн амьдралд ямар өгөөжтэй байв гэдгийг авч үзэх шаардлагатай болсныг харуулж байна.

Хүний хөгжилтэй холбоотой 10 гаруй сангууд нь иргэдэд тэтгэвэр, тэтгэмж олгох, тэдний эрүүл мэндийг даатгах, үйлдвэрийн осол, ажилгүйдлийг багасгах арга хэмжээ авах, зайлшгүй шаардлагатай иргэдэд төрийн халамжийг хүртээх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон арга хэмжээг санхүүжүүлэх, өсвөр үе, хүүхдийн хөгжил, эрх ашгийг хамгаалах, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, оюутан залуусын сурах боломжийг нэмэгдүүлэх, иргэдийн орон сууцны хангамжыг сайжруулах зэрэг хүний хөгжил, нийгмийн хамгаалалттай холбоотой төр засгаас авсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулагдан Монгол Улсын ДНБ-ий 20 хувьтай тэнцэх хэмжээний  хөрөнгө зарцуулж байна. Эдгээр сангийн хөрөнгийн бүрдүүлэлтэд нь улсын төсөв голлож, зарцуулалтад нь хуулиар тогтоосон хүний хөгжил, нийгмийн хамгаалалттай холбогдсон зориулалтад чиглэж байгаа боловч эдгээр их хөрөнгийг менежментээр арвижуулан өсгөж үр ашгийг нэмэгдүүлэн ашиглах явдал үндсэндээ байхгүй байна. Хүний хөгжилтэй холбоотой сангийн хөрөнгийг зөвхөн зарцуулах чиглэлээр ашиглан өсгөж арвижуулах менежмент байхгүй байгаа нь Монгол Улсад мөрдөж байгаа хууль тогтоомжийн заалттай ч бас холбоотой байна.
Улс ардын аж ахуйн  салбаруудын хөгжилтэй холбоотой 10 гаруй сангаар ДНБ-ний 10 гаруй хувь, хөрөнгө оруулалтын 50 хувьтай /2011 оны гүйцэтгэлээр/ тэнцэхүйц  бага хөрөнгө  зарцуулагдаж,  сүүлийн үед эдгээр сангийн хөрөнгө өссөөр байгаа хэдий ч  сан тус бүрийг авч үзвэл  тэдгээрийн зарцуулалт,  үр ашиг хангалтгүй байгааг судалгаа харуулж байна.
 Өнөөдөр манайд ажиллаж байгаа сангуудын үйл ажиллагаа чиг үүрэг нь зөвхөн орлогыг дахин хувиарлах үүргээ биелүүлж, эдийн засгийн өсөлттэй үед нь сангийнхаа хөрөнгийг зузаатгах үүрэг нь хаягдсаар иржээ гэсэн дүгнэлт гарч байна. Аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд зориулалт бүрт нь “САН” гэдэг нэр зүүсээр өнөөдөр 40 гаран сантай болсон нь аливаа нэг салбарын асуудлаар хууль гарах бүрт зорилтот сангууд нэмэгдсээр байна. Ийнхүү сан байгуулснаар тухайн асуудлыг шийдвэрлэсэн юм шиг байдал бий болж, хэт олон сан байгуулж,  төсвийн хөрөнгийг олон эрх мэдэлд цацан срниулж, илүү үр дүнд хүрэх боломжийг  ашиглахгүй байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Гадаад орны сангуудад нийтлэг мөрдөгдөж байгаа “сан ил тод,  тунгалаг нээлттэй байх, үүрэг хариуцлага тодорхой,  ялгаж салгасан байх,  менежмент нь хараат бус,  сан нь илүү давуу эрх,  Засгийн газрын нөлөөлөлгүй байх, хяналтын бүтэцтэй,  хяналтад төр засгаас гадна иргэний нийгэм,  төрийн бус байгууллага, иргэд оролцох, мэдээлэл авах боломжтой байх зэрэг зарчмууд  манай сангуудын холбогдох хууль тогтомжид  бараг тусгагдаагүй байгааг өөрчлөх шаардлага тавигдаж байна. 

Дээр дурьдсанаар Монголын сангууд үндэсндээ ямар ч менежментгүй,  сангийн хөрөнгийг зарцуулахад л гол ажил,  үйл ажиллагаа чиглэж байгааг өөрчилж, зах зээлийн зарчмын дагуу сан нь өсөн арвижиж байдаг,  тэр нь найдвартай,  баталгаатай байхаар тогтолцоо,  удирдлагын  арга зүйг тогтоох шаардлагатай болсон байна. Ийм байдлыг өөрчлөх, улсын эдийн засаг, нийгмийн зорилтыг шийдвэрлэх, хэрэгжүүлэх, тогтвортой байлгахад зориулсан нэгдсэн сан байгуулан хөгжиж байгаа гадаад орнуудын туршлагаас манайд авч хэрэгжүүлэх шаардлага гарч байна.

            Иймд энэ байдлыг өөрчилж зах зээлийн зарчмын дагуу сан нь өсөн арвижиж байдаг, тэр нь найдвартай, баталгаатай байхаар тогтолцоо, удирдлагын арга зүйг тогтоон заасан хуулийг Улсын Их Хурлаас  батлан мөрдүүлэх  нь зүйтэй хэмээн үзэв.
Хоёр.Хуулийн төслийн зорилт,  хамрах хүрээ

2.1.Энэ хуулийн зорилт нь Монголын сангуудын хөрөнгийг арвижуулах менежментийг хариуцах, салбар сангууд хоорондын уялдаа холбоо, үйл ажиллагаанд зохицуулалт хийх, хяналт тавих, улс ардын аж ахуйд  хөрөнгө оруулалт хийх гол үүрэг,  зориулалт бүхий Монголын хөрөнгө оруулалт, хөгжлийн хараат бус нэгдсэн сан /цаашид “Нэгдсэн сан” гэх/ үүсгэн байгуулах,  түүний удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2.2.Нэгдсэн сан нь дараах үндсэн зорилтыг хэрэгжүүлнэ:
            а/төрийн сангийн тогтолцоог хамгийн үр ашигтай тогтолцоог бий болгох, өсгөн арвижуулах,  тогтворжуулах,  тавьсан зорилтоо чанд хэрэгжүүлдэг болгох;
            б/эдийн засгийн бүх салбар дахь хөрөнгө оруулалт, юуны урьд гаадаадын шууд хөрөнгө оруулалтыг үлэмж өсгөх;
            в/хойч үеийнхээ  төлөө үндэснийхээ баялгийг нэмэгдүүлэн арвижуулах.
2.3.Нэгдсэн сан, түүний салбар сангаас бусад Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ажиллаж байгаа сангийн үйл ажиллагаа энэ хуульд хамаарахгүй.
Гурав. Нэгдсэн сангийн  баримтлах зарчим, түүний үйл ажиллагаа,
            3.1. Нэгдсэн сан нь тус сангийн бүрэлдэхүүнд орж буй сангуудын зорилтыг хэрэгжүүлэхэд  шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрээр хангах, ерөнхий удирдлага,  зохицуулалтыг хэрэгжүүлэх,  хангаж,  хяналт тавих, нэгдсэн сангийн хөрөнгийг  арвижуулах менежментийг хариуцан ажиллах чиг үүрэг бүхий хараат бус,  бие даан үйл ажиллагааг явуулдаг, ашгийн төлөө  хуулийн этгээд байна.
            3.2. Yндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн Нэгдсэн санг өөрчлөн байгуулах, татан буулгах,  үйл ажиллагааны чиглэл, зарчмыг өөрчлөх  асуудлыг зөвхөн хуулиар шийдвэрлэнэ.
           
3.3. Нэгдсэн сан нь дараах гол  зарчмыг хангасан байх тогтолцоог хэрэгжүүлнэ:

а/ Нэгдсэн сангийн  гол цөм, оршин тогтнож баттай хөгжихийн утга учир болсон “нэг төвлөрсөн” удирдлагатай байж сангийн зорилтыг хэрэгжүүлэх;

б/ сангийн хөрөнгийн хэмжээ нь амжилтын маш  чухал хүчин зүйл бөгөөд  аль болох боломжийн цар хүрээтэй байж, хөрөнгийн  бат бөх нөөц төвлөрсөн байдал нь төрд эрх мэдлээ  үр ашигтайгаар хэрэгжүүлэх санхүүгийн  хүчийг олгох зарчмыг хэрэгжүүлэх;

в/ эдийн засгийн бүхий л салбарт юуны өмнө эрүүл мэнд,  боловсрол, эрчим хүч,  хүнсний аюулгүй байдал,  харилцаа холбоо,  жижиг, дунд бизнесийн хөгжил, тээвэр зэрэг гол гол салбаруудад  чиглэсэн хөрөнгө оруулалт,  түүний дотор гадаадын шууд хөрөөнгө оруулалтыг  өсгөн эрчимжүүлж,  макро эдийн засгийн асуудлуудыг шийдэхэд туслах;

г/ байгалийн нөхөн сэргээгдэхгүй нөөцөөс олж буй баялгийг хамгийн оновчтой  ашиглан ирээдүйнхээ төлөө хуримтлуулж хадгалах, эдийн засгаа тогтвортой өсөлтөд хүргэхэд  өндөр мэдлэг,  чадвартай сайн менежмент нь санхүүгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зарчмыг хэрэгжүүлэх;

            Эдгээр зарчмууд хоорондоо салшгүй холбоотой, нэг нь нөгөөгөөс хамааралтай, нэг нь хэрэгжихгүй бол нөгөө нь тийм ч их ач холбогдолгүй болох гэдгийг чанд баримтална.

            Дөрөв. Нэгдсэн сангийн бүтэц,  үйл ажиллагаа, үндсэн үүрэг, эрх
           
4.1.Нэгдсэн сан дараах бүтэцтэй байна:

            1/Хүний хөгжил сан /12 сан/;
            2/Эдийн засгийн салбарын сан /14 сан/;
            3/Тогтворжуулалтын сан /3 сан/;
            4/Монголын үндэсний баялгийн хараат бус сан.

4.2.Нэгдсэн сангийн үйл ажиллагаа,  үндсэн үүрэг, эрх
           
            -Нэгдсэн сан корпораци хэлбэрээр ажиллах;
            -бие даасан хараат бус байх, аливаа яам,  сайдад харьяалагдахгүй;
            -улс төрийн нөлөөлөлгүй байх;
            -ил тод,  тунгалаг үйл ажиллагаатай байх;
            -харьяа салбар сангуудыг нэгдсэн удирдлагаар хангах;
            -Нэгдсэн сан, салбар сангуудын үйл ажиллагаа, хөрөнгийн зохицуулалтыг хэрэгжүүлэх;

            -Нэгдсэн сангийн хөрөнгийн менежментийг биечлэн хариуцах,  санг арвижуулах;

            -нэгдсэн сангийн хөрөнгийн хяналтыг гүйцэтгэх.  

4.3. Хүний хөгжил санд дараах сан хамаарна:
1/Нийгмийн даатгалын сан (Тэтгэврийн даатгалын сан, тэтгэмжийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сан, ажилгүйдлийн даатгалын сан, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан);
2/Халамжийн сан;
3/Эрүүл мэндийг дэмжих сан;
4/Хүүхдийн төлөө сан;
5/Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан;
6/Сургалтын төрийн сан;
7/Орон сууц хөгжүүлэх сан;
8/Дархлаажуулалтын сан;
9/Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан;
10/Хүний хөгжил сан (Уг санг цаашид хүүхдийн төлөө сантай нэгтгэх);
11/Хилийн чанадад байгаа Монгол иргэдэд туслах сан;
12/Гэмт хэргийн хохирогчод нөхөн төлбөр олгох сан.

Эдгээр сан нь одоогийн мөрдөж буй хуулийн дагуу байгуулагдсан  сангууд бөгөөд  цаашид нэгтгэх, зарим шинэ зорилт /сан/ нэмэгдэх боломжтой. Энэ сангууд хүний хөгжилд чиглэсэн нийгмийн ба халамжийн, эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг шууд иргэдэд зориулагдсан арга хэмжээ авах, иргэдэд хувь хишиг, тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, хүүхдийн мөнгө олгоход санхүүжилт хийдэг тул эдгээрийг нэгтгэн “Хүний хөгжил сан” гэж нэрлэх.

4.4.  Эдийн засгийн салбарын санд дараах сан хамаарна:
1/Соёл, урлаг хөгжүүлэх сан;
2/Байгаль  хамгаалах сан;
3/Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан;
4/Шинжлэх ухаан, технологийн сан;
5/Олон улсын гэрээний дагуу байгуулагдсан сан;
6/ Цэвэр агаарын сан;
7/Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан;
8/Мал хамгаалах сан;
9/Тариаланг дэмжих сан;
10/Авто замын сан;
11/ Аялал, жуулчлалын сан;
12/Сэргээгдэх эрчим хүчний сан;
13/Зэвсэгт хүчний хөгжлийн сан;
                        14/ Инновацийн сан.

Эдгээр сан нь мөн одоогийн мөрдөж буй хуулийн дагуу байгуулагдан  ашиглагдаж байгаа  сангууд бөгөөд  уул уурхайн салбарын орлогоор  бусад салбаруудаа дэмжин хөгжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлж байгаа сангууд болно. 
4.5. Тогтворжуулалтын санд дараах сан хамаарна:
1/Төсвийн тогтворжуулалтын сан;
2/Эрсдэлийн сан;
3/Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан (богино хугацааны арга хэмжээ).

Эдгээр сан нь төсвийн тэнцвэртэй, тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалт, бизнесыг дэмжих, өндөр технологи нутагшуулах, гамшгийн улмаас төсвийн орлого ихээр тасрах, зарлага ихээр нэмэгдэх үед тогтвортой байдлыг хангах зэрэг богино, дунд хугацааны зорилт, арга хэмжээний зорилтыг хэрэгжүүлэхэд зориулан одоо байгуулан ашиглаж байгаа сангууд бөгөөд  цаашид ч санхүүгийн огцом хямрал, үнийн ихээхэн өөрчлөлт, төсвийн болзошгүй алдагдал гарах үед болон Голланд өвчнөөс хамгаалах богино, дунд хугацааны арга хэмжээ авах, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих шаардлагаар зарцуулагдана.
4.6. Монголын Үндэсний баялгийн хараат бус сан:
Монголын Үндэсний баялгийн хараат бус сан (Soveriegn Wealth Fund)-г уул уурхайн орлогоос эх үүсвэртэйгээр шинээр байгуулах. Энэ сан нь Нэгдсэн сангийн урт хугацааны санхүүжилтэй зориулсан хөрөнгийг гадаадад үр ашигтай байршуулан сангаа арвижуулах, сангийн  нэгдсэн менежмент хийж өсгөсөн хэсгээсээ нэгдсэн сангийн бусад салбар санд болон шаардлагатай үед төсөвт зузаатгал, шилжүүлэг хийдэг байхын хамт гадаад орны баялгийн сангуудаас хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн бүх салбарт санхүүжилт хийх  үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Тав. Нэгдсэн сан, сангийн хөрөнгийг хуулийн дагуу захиран
зарцуулагч нарын  хоорондын үйл ажиллагааны харилцаа,
уялдаа холбоо

5.1. Нэгдсэн сан (захиргаа) болон тухайн салбар санг захиран зарцуулагч байгууллага нь зохих хуульд заасны дагуу сангийн орлогыг оруулах, санг бүрдүүлэх ажлыг хамтран хэрэгжүүлнэ.
5.2.Тухайн сангийн орлогыг найдвартай, баталгаатай байлгах, өсгөн үржүүлэх үүргийг Нэгдсэн сан өөрийнхээ менежментээр хэрэгжүүлнэ.
5.3. Тухайн сангаас зарцуулах хөрөнгийн захиалга, хуваарийг тухайн захиран зарцуулагч Нэгдсэн сан нь сар, улирал, жилээр хамтран тогтоон батлаж мөрдөнө.
5.4. Нэгдсэн сан нь тухайн сангийн хөрөнгийг график, хуваарийн дагуу холбогдох байгууллагад нь саадгүй шилжүүлж байх үүргийг хэрэгжүүлнэ.
5.5. Нэгдсэн сан, тухайн сангийн хөрөнгийг зарцуулагч байгууллага нь сар, улирал, тутамд сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, сангийн хөрөнгийн өсөлт, шилжүүлэлтийн гүйцэтгэлийг хэлэлцэн дүгнэж байх. Ийнхүү Нэгдсэн сан нь өөрийн менежментээр санг өсгөн арвижуулах үүрэгтэй байж, тухайн сангийн бусад үүрэг, хариуцлага урьдын адил сангийн хөрөнгийг захиран зарцуулагч байгууллагад ногдсон хэвээр байх болно.
Долоо.Нэгдсэн санг бүрдүүлэх зарчим
7.1.Нэгдсэн санг бүрдүүлэхэд дараах зарчмыг баримтална:
1/ил тод, тунгалаг байх;
2/орлого, зарлага иж бүрэн улирал тутам мэдээлэгдэж байх;
3/нийтэд нээлттэй байх;
4/Нэгдсэн сан найдвартай, итгэл даасан, өсөн хөгжиж байх;
5/Нэгдсэн сангийн дүрэм, үйл ажиллагаа, зохицуулалт ил тод, шударга, нээлттэй, үр ашигтай байх;

6/Нэгдсэн сан, сангийн удирдлагын үүрэг, хариуцлага тодорхой, ялгаж салгасан байх;

7/ Нэгдсэн сан нь бусад аж ахуйн нэгж, байгууллагтай  харьцуулахад хуульд зааснаас илүү давуу эрх, Засгийн газрын эерэг нөлөөгүй байх;

8/ Нэгдсэн санд хяналт шалгалт хийх боломжтой, тэр нь ил тод, хараат бус байх;

9/Нэгдсэн сан нь хяналтын бие даасан бүтэцтэй байх.

Найм. Нэгдсэн санг бүрдүүлэх нийтлэг эх үүсвэр
8.1. Нэгдсэн сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд заасан нийтлэг эх үүсвэрээс гадна  Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Улсын авто замын сан, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн одоо хэрэгжүүлж байгаа орлогын эх үүсвэрүүдээс бүрдэнэ.
8.2. Монголын Үндэсний баялгийн хараат бус сан нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
            1/уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогын 1 төгрөг тутмаас 5 мөнгөний шимтгэл;
            2/ашигт малтмал олборлох, боловсруулах, үйл ажиллагаа эрхлэгч этгээдийн төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (роялт)-ын улсын төсөвт ногдох хэсгийн 70 хувь;
            3/Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан, эрсдлийн сангийн чөлөөт үлдэгдлийн 50 хувийг гадаадад хөрөнгө оруулалт хийхэд зориулах;
            4/Төсвийн тогтворжуулалтын сангийн 70 хүртэл хувийг Монголын Үндэсний баялгийн хараат бус сангийн дүрмээр зохицуулах;
            5/Хүний хөгжил сан, эдийн засгийн салбарын сангуудын хөрөнгийн 6 сараас дээш хугацаат чөлөөт үлдэгдлийг Монголын Үндэсний баялгийн хараат бус сангийн журмаар гадаадад байршуулах;
            6/ашигт малтмалын хайгуулын ба ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн улсын төсөвт орох орлогын 50%;
            7/Нэгдсэн сангийн хөрөнгийг удирдан арвижуулж олсон өөрийнх нь үйл ажиллагааны орлого.
Найм.Нэгдсэн сангийн хөрөнгийн зориулалт, зарцуулалт
8.1. Хүний хөгжил, Эдийн засгийн салбарын, Тогтворжуулалтын  сангууд нь дунд, богино хугацааны тогтворжуулалтын зориулттай, цаг үеийн тодорхой зорилтыг хэрэгжүүлэх, богино хугацаанд санг арвижуулах, хөрөнгө оруулалт хийх, цаг үеийн эрсдэл, хүндрэл, тулгамдсан асуудлыг даван туулахад чиглэнэ.
8.2. Монголын Үндэсний баялгийн хараат бус сан нь хуримтлал, хадгаламжийн зориулалттай, сангийн хөрөнгөө бага эрсдэлтэйгээр удаан хугацаагаар өсгөн арвижуулах, гадаадад хөрөнгө оруулалт хийх, гадаад орнуудын Баялгийн сангаас хөрөнгө оруулалт олж, улсын эдийн засгийн салбаруудад шууд санхүүжилт хийхэд  зориулагдана.
8.3. Хүний хөгжил, Эдийн засгийн салбарын санд хамаарах дээр дурьдсан  26 сангийн зориулалт, зарцуулалт одоогийн мөрдөж байгаа зохих хууль тогтоомжийн дагуу хэвээр байж, дунд, богино хугацааны зорилтуудыг хэрэгжүүлнэ.
8.4.Нийгмийн даатгалын сан, Халамжийн сан, Хүүхдийн төлөө (Хүний хөгжил санг нэгтгэх) санд тухайн жилд улсын төсвөөс олгох хөрөнгийн нийт хэмжээ нь Монгол Улсын урьд оны ДНБ-ний 3,5 хувиас хэтрэхгүй байхаар тооцож, Нэгдсэн сангаас дээрх салбар сангуудад зузаатгал хийж байх. Одоогийн мөрдөж байгаа хуулиар Хүний хөгжил санд төвлөрүүлж байсан хөрөнгө Хүүхдийн төлөө санд шимтгэгдэж (хоёр санг нэгтгэнэ), хүүхдийн мөнгө олгох арга хэмжээнд зарцуулагдана.
8.5.Монголын Үндэсний баялгийн хараат бус сангийн хөрөнгөөр дотоодод хөрөнгө оруулалт хийхгүй, зөвхөн гадаадад хөрөнгө оруулалтад зарцуулах бөгөөд сангийн хөрөнгийн өсгөж арвижуулсан хэсгээсээ бусад салбар санд зузаатгал хийх, тогтворжуулалтын сангийн хөрөнгө бүрэн зарцуулагдаж, улсын нэгдсэн төсөвт шилжүүлэг хийх шаардлага гарсан нөхцөлд УИХ, Засгийн газарт танилцуулснаар Нэгдсэн сангийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр зохих зузаатгал хийгдэнэ.
8.6.Нэгдсэн санг удирдах, менежмент хийх, хяналт шалгалт, аудит хийлгэх, мэдээлэх зэрэг Нэгдсэн сангийн үйл ажиллагаатай холбогдсон зардлыг сангийн хөрөнгөөс зарцуулна.
Ес. Нэгдсэн сангийн менежмент
9.1.Нэгдсэн сангийн менежмент нь хамгийн чухал, гол асуудал байх бөгөөд Нэгдсэн сан нь сангийн менежментыг бие даан хариуцан гүйцэтгэнэ. Менежмент нь сангийн хөрөнгө найдвартай, баталгаатай менежментын удирдлагад байж, өндөр орлоготойгоор өсч арвижиж, ил тод байх, авлига, улс төрийн дарамтгүй, аль нэг салбарын сонирхолд автагдахгүй байх зарчмыг хатуу мөрдөнө.
9.2.Нэгдсэн сангийн менежмент нь сангийн хөрөнгийг дотоод, гадаадын аль зах зээлд зарцуулахаас хамаарсан онцлогтой, түүнд зохицсон эрх үүрэгтэй, тэр нь маш тодорхой, ялгаж салгасан байх. Менежмент нь тодорхой, үр дүн нь ил тод, тунгалаг байснаар Нэгдсэн сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавих боломж хангагдаж байхыг чухалчилна.
9.3.Нэгдсэн сангийн хөрөнгийг дотоод, гадаадын зах зээлд байршуулах, илүү үр дүнтэйгээр өсгөн арвижуулах нь тодорхой мэргэшил, дадлага, мэдлэг шаардсан маш чухал ажил гэдгийг онцгой анхаарч, хамгийн гол нь өндөр мэргэжлийн, нэр төртэй, хүлээн зөвшөөрөгдсөн ур чадвартай хүмүүс, баг гүйцэтгэж байж, өндөр, найдвартай, баталагаатай үр дүнд хүрдэг менежментын удирдлагыг урьдал болгоно.
Ялангуяа гадаад зах зээлээс шууд өндөр ашиг олох нь асар хүнд, ихээхэн чадвар, мэдлэг, туршлага шаарддагыг бодолцон эхний үед зүгширтэл гадаадын баг, мэргэжилтнүүд, зөвлөхүүдэд менежментын гэрээгээр  доорх нөхцөл, шаардлагыг тавьж хэрэгжүүлнэ:
1/хүлээн зөвшөөрөгдсөн өндөр мэргэшилтэй, нэр төртэй, ур чадвартай байх;
2/олон улсын санхүүгийн зах зээлд 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
3/гадаад орны Үндэсний баялгийн сангуудад болон хөрөнгө оруулалтын байгууллагуудад амжилттай ажиллаж байсан, шийдвэр гаргах, удирдах ажлын туршлагатай, Баялгийн сангаар мэргэшсэн байх;
4/дэлхийн түвшний шилдэг хөрөнгө оруулагч, шийдвэр гаргагчидтай холбож чадах итгэлтэй болох нотолгоо бүхий байх;
5/менежментын үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлэгчээ гэхээсээ илүүтэйгээр хувь эзэмшигчийн сонирхолд илүү нийцүүлэхийг эрмэлздэггүй, хамгийн их ашиг олохыг чухалчилдаггүй менежментийн удирдлагыг хэрэгжүүлдэг байх;
6/менежментын хөлс нь ажилласан хугацаатай уялддаг бус, бас хатуу тогтоосон үнэ хэрэглэдэггүй, аливаа нэг этгээдийн бүтээгдэхүүнийг борлуулахыг урьдал болгодоггүй байхын хамт үндэсний мэргэжилтнүүдийг хөрөнгө оруулалтын сайн туршлага, чадвар, арга барилд сургахыг урьдал болгодог, менежментын ажлын гүйцэтгэлээр хөлсөө тооцдог, өөрөөр хэлбэл бизнесийн загвараа нэвтрүүлж, тэр нь үр өгөөжөө өгсөн үед орлого, ашгаа хүртдэг байх;
7/менежмент нь нийгмийн ба хувийн өмчийн хөрөнгийн шилдэг менежер, хөрөнгө оруулалтын компани, Баялгийн Хараат Бус Санд ажиллаж, амжилт олж байсан ур чадвартай мэргэжилтнүүд, баг, дэлхийн алдартай сургуулиудыг дүүргэсэн оюуны лидерүүд, бизнес, нийгмийн манлайлагчид байх, тэд нь Монголын чадварлаг мэргэжилтнүүдтэй хамтран Монголын онцлогт тохирсон менежментыг хэрэгжүүлэх чадвартай байх;
8/Нэгдсэн сан өөрөө өндөр ур чадвартай, хүлээн зөвшөөрөгдсөн, дадлага туршлагатай мэргэжилтнүүдтэй байх.
Арав. Нэгдсэн сангийн хөрөнгийн байршил
10.1.Нэгдсэн сангийн үндсэн зорилт, менежменттэй уялдуулан сангийн хөрөнгийг хамгийн үр ашигтайгаар байршуулах зарчмыг урьдал болгох, сангийн хөрөнгө оруулалтыг гадаад, дотоодод хийх, зөвхөн гадаад хийх, эсвэл дотоодод хийх, тэрчлэн үндэсний валют (төгрөг)-аар, гадаад валютаар, юуны урьд ам доллараар, еврогоор, фунт стерлингээр, иенээр, юаниар байршуулах гэх мэт олон хэлбэрийг сонгон хэрэглэх бөгөөд дараах хэлбэрээр байршуулахыг голлоно:
1/хөрөнгө оруулалтад (гадаад, дотоодод);
2/Засгийн газрын бондоор;
3/мөнгө, санхүүгийн олон улсын зах зээлд;
4/мөнгөөр нь хадгаламжид (дотоодод);
5/гадаадын нэр төртэй, найдвартай банкинд хадгалуулах.

10.2.Нэгдсэн сангийн хөрөнгийг Сангийн нэр дээр Монгол банк дахь тусгай дансанд байршуулах бөгөөд найдвартай, баталгаатай болохыг менежментын баг тодорхойлсон нөхцөлд уг хөрөнгийг илүү ахиу арвижуулж болох арилжааны банкинд тэр банкны баталгаатайгаар байршуулж болох.
10.3.Нэгдсэн сангийн тусгай дансанд байршиж байгаа хөрөнгийг тухайн салбар сангийн хөрөнгийг захиран зарцуулагч байгууллагын дансанд зохих график, хуваарийн дагуу тэдний зааж өгсөн банк дах дансанд нь шилжүүлэх ажлыг Нэгдсэн сан гүйцэтгэх бөгөөд уг дансны хөрөнгийг зөвхөн хуульд заасан зориулалтын дагуу зарцуулах үүргийг тухайн санг захиран зарцуулагч  хэрэгжүүлнэ.
10.4.Нэгдсэн сан, салбар сангийн 1 сараас дээш, 6 сараас доош хугацаагаар чөлөөтэй байх хөрөнгийг үр ашигтайгаар зөвхөн дотоодод, тэхдээ тухайн сангийн төлөвлөгөөт зарцуулалтыг таслахгүй байхаар байршуулах менежментыг Нэгдсэн сан хэрэгжүүлнэ. Нэгдсэн сангийн 6 сараас дээш хугацаагаар чөлөөтэй байх хөрөнгийг голчлон Монголын Үндэсний баялгийн хараат бус сангийн дүрмээр гадаадад байршуулах, өсгөж арвижуулах менежментыг Монголын Үндэсний баялгийн хараат бус  сан хэрэгжүүлнэ.
10.5.Нэгдсэн сангийн хөрөнгө оруулалтын хороо нь сангийн менежментыг хянах, шалгаруулах, нэвтрүүлэхэд чиглэсэн шийдвэрийг Нэгдсэн сангийн Удирдах зөвлөлийн тогтоосон журмын дагуу гаргаж байна.
Арван нэг. Нэгдсэн сангийн хяналт
11.1.Нэгдсэн сан нь хяналтын тусгай бүтэц-Аудитын хороотой байх бөгөөд энэхүү хяналт нь маш нарийн тогтолцоотой, нийтэд ил тод, төр засаг, иргэний нийгэм, хувийн хэвшил, иргэдэд хяналтад оролцох, мэдээлэл авах, хяналт тавих боломжийг бүрдүүлсэн байх.
11.2.Нэгдсэн сангийн хяналт нь аливаа зүй бус үйл ажиллагаа, зориулалтын бус зарцуулалт, авилга, хээл хахууль гарах үүд хаалгыг хаасан байх, ийм зөрчлийг илрүүлэх, тэдгээртэй ил тод тэмцэх боломжоор хангасан байх.
11.3.Нэгдсэн сан нь өөрийн дотоод хяналтаас гадна төрийн хяналт, хөндлөнгийн хяналт, иргэдийн оролцоотой хяналтыг голчлон хэрэглэдэг, тэдгээр нь ил тод мэдээлэлтэй, шүүн хэлэлцэх, шүүмжлэх, түүний дагуу авсан арга хэмжээний дүнтэй танилцах боломжтой байлгана.
11.4.Нэгдсэн сангийн бүрдүүлэлт, хуримтлуулалт, данс руу мөнгө шилжүүлэлт, зарцуулалт, мөнгө төлөлт, зардал нөхөлт, ногдол ашиг хувиарлалт, хөнгөлөлт, дэмжлэгт үзүүлэлт гэх зэргээр үйл ажиллагааны шат дамжлага, ажил бүхэнд оногдсон үүрэг, олгосон эрх хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьж, дүнгээ зохих шатны байгууллагад танилцуулдаг, нийтэд ил тод мэдээлдэг байх.
11.5.Нэгдсэн сангийн Удирдах зөвлөл нь сангийн хөрөнгийн зарцуулалтад жил бүр аудит хийлгэж, жилийн тайлан тэнцэл, хөрөнгө оруулалтын тайлан, нэгдсэн сангийн үйл ажиллагааны, тайлан, сангийн үзүүлэлтийн тайлангийн хамт Засгийн газарт танилцуулж, Улсын Их Хуралд тайлагнадаг байх.
11.6.Тайлан нь олон нийтэд ойлгогдохуйц энгийн хэлбэрээр бичигдсэн, олон нийтийн хэрэгцээнд нийцсэн мэдээллийг багтаасан байна. Нэгдсэн сангийн жил, хагас жилийн орлого, зарлагын урьдах хоёр жилийнхтэй харьцуулан гаргасан тайланг өдөр тутмын 2-оос доошгүй сонинд болон цахим хэлбэрээр нийтэлж байна.
Арван хоёр. Нэгдсэн сантай холбоотой хориглох, хязгаарлах зүйл  
12.1.Уул уурхайн орлогоос бүрддэг, дахин сэргээгдэхгүй байгалийн баялгийн орлогод тулгуурласан сангууд нь нийт иргэдийн, улс төрийн, төр засгийн анхаарлыг ихээхэн татдаг, тэр дагуу зарим үйлдлийг хязгаарласан, хориглосон байдаг, энэ нь хэрхэн хэрэгжиж байгааг бүх шатанд сонирхдог олон улсын туршлага, нэгдсэн сангийн хөрөнгийн баталгаатай байдлыг хангах чиглэлээр дараах хориглолт хязгаарлалтыг тогтооно:
1/ Нэгдсэн санд  улс төрийн нөлөөлөл оруулахгүй байх (Сангийн хөрөнгийг улс төрийн үйл ажиллагаанд зарцуулахгүй байх);
2/Нэгдсэн санг бүрдүүлэх, зарцуулахад ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлж байх;
3/Улс төрийн нам, эвсэл хөдөлгөөнд хандив, шан харамж өгөхийг хориглох;
4/Засгийн газар нь нэгдсэн сангийн хөрөнгө, түүний ирээдүйд олох орлогыг барьцаалахгүй байх, ийм барьцаагаар зээл авах, олгохыг хориглох;
5/аль нэг салбар, түүний удирдлага, сайд, дарга УИХ гишүүд сангийн хөрөнгийн зарцуулалтад оролцохгүй байх, зориулалтын бус үүрэг заалт өгөхийг хориглох;
6/Нэгдсэн сан нь нийтэд ил тод бус байх, хяналтын бүтэцгүй байх, хяналт тавих боломжийг хаасан байхыг хориглох;
7/Нэгдсэн сангийн хувьд түүнд хөрөнгө оруулсан этгээдэд шаардлагатай бол хөрөнгө оруулалтынх нь хэмжээнд баталгаа гаргахаас бусдаар сангийн хөрөнгөөс мөнгө, хөрөнгийн баталгаа гаргахыг хориглох.
12.2.Ийнхүү хориглолт хязгаарлалт тогтоох нь дараах байдлаас сэргийлнэ:
1/эдийн засгийн инфляцийг хөөрөгдөхөөс сэргийлэх;
2/үнэ өсөхөөс зайлсхийх;
3/уул уурхайн бус салбарыг хамгаалах;
4/улс төрийн дарамтад өртөхөөс сэргийлэх;
5/Голланд өвчин, баялгийн хараал хүрэхээс сэргийлэх.

            Арван гурав. Нэгдсэн сангийн засаглал, удирдлага,
зохион байгуулалт

13.1.Нэгдсэн сангийн хөрөнгийн ерөнхий удирдлагыг Нэгдсэн сангийн захиргаа хэрэгжүүлнэ.
13.2.Нэгдсэн сангийн салбар сангуудын бүрдүүлэлт зарцуулалт болон сангийн төрийн мэдлийн хөрөнгийн хэсэгт ногдох  хувьцааг эзэмших эрхийг тухайн сангийн хөрөнгийг бүрдүүлэн, зарцуулж байхаар хуулиар тогтоосон байгууллага захиран зарцуулагч хэрэгжүүлнэ. 
13.3.Нэгдсэн сангийн салбар сангуудын дүрмийг Компанийн тухай хууль, энэхүү хуульд  нийцүүлэн Засгийн газар батална.
13.4.Нэгдсэн сангийн хөрөнгийг өсгөх арвижуулах үүргийг Нэгдсэн сан, тухайн сангийн хөрөнгийг хуульд заасан зориулалтаар нь зарцуулах үүргийг  тухайн санг захиран зарцуулагч хэрэгжүүлнэ.
13.4.Нэгдсэн сан, түүний салбар сангууд үйл ажиллагаандаа бие даасан, олон  нийтэд ил тод байх, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, хувь хүн, улс төрийн намын эрх ашигт хөтлөгдөхгүй байх үндсэн зарчмыг баримтална.
13.5.Нэгдсэн сангийн байнгын удирлагыг хэрэгжүүлэгч нь дундын удирдлагын зарчмаар ажиллах Удирдах зөвлөл байна.
Арван дөрөв. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, дарга, 
гишүүнийг томилох

14.1.Удирдах зөвлөл нь 16 гишүүнээс бүрдэх бөгөөд тэдгээрийн найм нь хараат бус гишүүн байна. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гурав, Улсын Их Хурлаас гурав, Засгийн газраас гурав, Нэгдсэн сангаас нэг, хараат бус гишүүнд аж ахуйн нэгжийн лидерүүдийн төлөөллөөс гурав, эдийн засгийн тодорхой салбарын төлөөлөл болсон мэргэжлийн холбоодоос гурван хүний нэрийг тус тус санал болгосноор Улсын Их Хурал томилно. 
14.2. Улсын Их Хурлаас нэр дэвшүүлэх 3 гишүүний нэг нь Монгол банкны төлөөлөл, Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлэх 3 гишүүны хоёр нь иргэний нийгмийн  төлөөлөл, Засгийн газраас нэр дэвшигчид нь нь Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам,хуууль зүйн  яамны төлөөлөл тус тус байна.
14.3.Нэгдсэн сангийн гүйцэтгэх захирал нь Удирдах зөвлөлийн гишүүн байна.
14.4.Удирдах зөвлөлийн даргыг гишүүдийн дотроос Удирдах зөвлөлийн санал болгосноор Улсын Их Хурал  томилно.
14.5.Удирдах зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил, хараат бус гишүүний бүрэн эрхийн хугацаа 2 жил байх бөгөөд тэдгээр нь дахин томилогдож болно.
14.6.Аж ахуйн нэгжийн лидерүүдийн төлөөлөл, эдийн засгийн тодорхой салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл нь 2 жил тутам солигдож байна.
14.7.Удирдах зөвлөлийн гишүүдийг зохих нөхцөл үндэслэл бий болсон тохиолдолд албан үүргээс нь чөлөөлөх бөгөөд гишүүний сул орон тоог нөхөх үйл явц нь Удирдах зөвлөлөөс бүх бүрэн эрхээ хэрэгжүүлэх, гүйцэтгэхэд нөлөөлөхгүй.
14.8.Удирдах зөвлөлийн дарга, гишүүн эдийн засаг, банк, санхүү, хөрөнгө оруулалт, олон улсын валют эдийн засгийн харилцаа, эрх зүйн аль нэг чиглэлээр мэргэшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, ял шийтгүүлж байгаагүй иргэн байна.
14.9.Гурваас илүүгүй гишүүний бүрэн эрхийн хугацаа жил бүр дуусгавар болж байна.
14.10.Удирдах зөвлөлийн гишүүнд дараах этгээдийг дэвшүүлэхгүй:
1/төрийн улс төрийн албан хаагч;
2/улс төрийн намын удирдах албан тушаалтан;
3/Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны  шүүхийн шүүгч, прокурор.

14.11.Удирдах зөвлөлийн дарга, гишүүнд  дараах шаардлага тавина:
1/татварын болон бусад хугацаа хэтэрсэн аливаа өргүй;
2/ял шийтгүүлж байгаагүй;
3/ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь Нэгдсэн санг удирдахад харшлахгүй байх;

4/Нэгдсэн сантай сонирхлын зөрчилд өртөж болох компанийн хувьцаа эзэмшигч биш байх.

Арван тав. Удирдах зөвлөлийн хуралдаан

15.1.Удирдах зөвлөлийн ээлжит хуралдааныг улиралд нэгээс доошгүй удаа хийнэ.
15.2.Удирдах зөвлөлийн хуралдаанд нийт гишүүний дөрөвний гурав буюу 12-оос доошгүй гишүүн хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцох байх ба хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар Удирдах зөвлөлийн шийдвэр гарч хэрэгжинэ.
Арван зургаа. Нэгдсэн сангийн гүйцэтгэх захирал
16.1. Нэгдсэн сангийн гүйцэтгэх захирлыг Удирдах зөвлөлийн санал болгосноор Улсын Их Хурал томилж, чөлөөлнө.
16.2. Улсын Их Хурлаас зөвшөөрсөн нөхцөлд Нэгдсэн сангийн гүйцэтгэх захирлыг Удирдлах зөвлөлөөс олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлах замаар томилж болно.
Арван долоо. Хөрөнгө оруулалтын хороо, Аудитын хороо
17.1.Нэгдсэн сангаас дунд, богино хугацааны хөрөнгө оруулалтыг дотоодод хийх, урт хугацааны хөрөнгө оруулалтыг гадаадад хийх, Монгол Улсын эдийн засгийн салбаруудад Монголын Үндэсний баялгийн хараат бус сангийн шугамаар гадаадын хөрөнгө оруулалтыг татах үйл ажиллагааг мэргэжлийн өндөр төвшинд боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэх Хөрөнгө оруулалтын хороог Нэгдсэн сангийн дэргэд байгуулж ажиллуулна.
17.2.Хороо нь Удирдах зөвлөлөөс баталсан 7 гишүүнтэй байна. Гишүүд нь мэргэжлийн арвин туршлагатай, ололт амжилтын түүхтэй, өндөр ур чадвартай дотоод, гадаадын  мэргэжилтэнгүүдээс бүрдэнэ.
17.3.Хороо нь бие даасан бөгөөд аливаа нам, эвсэл, бүлэглэлийн нөлөөлөлгүй байна.
17.4.Нэгдсэн сангийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавих  чиг үүргийг Аудитын хороо хэрэгжүүлнэ.
17.5.Аудитын хороо нь 5 гишүүнтэй байх бөгөөд Хорооны бүрэлдэхүүнийг Улсын Их Хурлаас хоёр, Засгийн газраас хоёр, тодорхой салбарын төлөөлөл болсон мэргэжлийн холбоодоос нэг хүний нэрийг тус тус санал болгосноор  Нэгдсэн сангийн Удирдах зөвлөл  томилно.
17.6. Хөрөнгө оруулалтын,аудитын хороо нь үйл ажиллагаагаа Нэгдсэн сангийн Удирдах зөвлөлд  тайлагнана. 
17.7.Хөрөнгө оруулалтын,аудитын хорооны эрх, үүрэг, үйл ажиллагааны журмыг Удирдах зөвлөлөөс баталсан  дүрмээр зохицуулна.
            Арван найм. Нэгдсэн сангийн менежментийн эрхийг шилжүүлэх
18.1.Тодорхой нөхцөл, шаардлагыг хангасан этгээдэд сонгон шалгаруулалтын үндсэн дээр менежментийн гэрээгээр менежментийн удирдлагыг хэсэгчилэн болон бүтнээр шилжүүлж болно. Уг менежментийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэрийг Удирдах зөвлөлөөс гаргана.
18.2.Нэгдсэн сангийн менежментийн сонгон шалгаруулалтын журам болон менежментийн гэрээг Засгийн газар батална.
18.3.Сонгон шалгаруулалтыг санхүү, эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөл оролцуулан Нэгдсэн сангийн Удирдах зөвлөлөөс баталсан үнэлгээний хороо явуулна.
18.4.Менежментийн гэрээнд санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийн зөвшөөрснөөр  Монгол Улсыг төлөөлж, Нэгдсэн сангийн Удирдах зөвлөлийн дарга, Гүйцэтгэх захирал нар гарын үсэг зурна.
            Арван ес.Нэгдсэн сангийн хөрөнгийн эрсдлийн удирдлага
19.1.Нэгдсэн сангийн хөрөнгийн эрсдлийн удирдлагыг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлсноор, Нэгдсэн сангийн Удирдах зөвөлөл, Гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ.
19.2.Нэгдсэн сангийн хөрөнгийн эрсдлийг сан өөрөө биечлэн хариуцах зарчмыг  баримтална.
19.3.Нэгдсэн сангийн ашиг нь салбар сангуудад зузаатгал болохын хамт сургууль, эмнэлэг болон бусад нийтийн үйлчилгээ хэлбэрээр төсвөөр дамжин иргэдэд хувиарлагдана.
            Хорь. Ашиг сонирхлын зөрчил
20.1.Нэгдсэн сангийн Удирдах зөвлөлийн гишүүд, Гүйцэтгэх захирал, Хөрөнгө оруулалтын хороо, Аудитын хорооны гишүүд, Нэгдсэн сангийн гүйцэтгэх удирдлагын удирдах ажилтнууд нь энэхүү хуулийг хэрэгжүүлэх бүхий л ажиллагаанд оролцогчийн хувьд Нэгдсэн сантай ашиг сонирхолын зөрчилд өртөж болох этгээдэд тооцогдоно.
20.2.Энэ хэсгийн 20.1-д заасан хүмүүс нь нэгдсэн сангаас хөрөнгө оруулсан хуулийн этгээд, төслийн хувьцааг шууд ба шууд бусаар эзэмшигч болох, өмчлөх, хянах бол тухайн гишүүн энэ тухайгаа нэн даруй Удирдах зөвлөлд мэдээлнэ. Энэхүү мэдээлэл нь Нэгдсэн сантай ашиг сонирхлын шууд зөрчилд өртгөхөөргүй байвал түүнийг нийтийн мэдээлэл, тайлан болгох бөгөөд энэ талаар Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, тогтоолд тодорхой заасан байна.
            Хорин нэг.Нэгдсэн сангийн татварын хөнгөлөлт
21.1.Нэгдсэн сан, сангийн захиргаа нь бүх төрлийн татвар, түүнтэй ижилтгэх төлбөр хураамжаас Монгол Улсын нутаг дэвсгэр дээр чөлөөлөгдөнө. Нэгдсэн сангийн хөрөнгө, түүнээс хийсэн шилжүүлэг, зузаатгал, орлого нь бүх төрлийн татвараас хөнгөлөгдөнө.
            Хорин хоёр. Нэгдсэн сангаас санхүүжилт олгох, тайлагнах журам
            22.1.Нэгдсэн сангийн нэр дээр Монгол банкинд байршиж байгаа тусгай дансны хөрөнгөөс Нэгдсэн сангийн захиргаа, тухайн сангийн хөрөнгийг захиран зарцуулагч нарын хооронд тохиролцсон хуваарь, графикийн дагуу хийх шилжүүлгийг Нэгдсэн сан гүйцэтгэнэ.
22.2.Тухайн сангийн хөрөнгийг захиран зарцуулагч нь сангийн орлого, зарлагын тайланг улирал, хагас, бүтэн жилээр гаргаж, Нэгдсэн сангийн захиргаанд хүргүүлнэ.
22.3.Дээрх тайланг Нэгдсэн сангийн захиргаа хянан хүлээн авах ба тухайн сангийн орлого, зарлагын дүн Нэгдсэн сангийн дүнтэй зөрөх тохиолдолд түүний шалтгааныг шалган тогтоох ажлыг захиран зарцуулагч нартай хамтран гүйцэтгэж зөрчил, зөрүүгүй тайлан болгоно.
22.4.Нэгдсэн сангийн захиргаа нь салбар сангуудын тайланг нэгтгэн гаргасан нэгдсэн тайланг Удирдах зөвлөл нь улирал тутам Засгийн газар, Сангийн яаманд танилцуулж байхааас гадна жилийн нэгдсэн тайланг аудитын дүгнэлтийн хамт Улсын Их Хуралд  тайлагнана.
22.5.Нэгдсэн сангийн орлого, зарлагын нэгтгэсэн тайланг салбар сангуудын тайлангийн хамт тайлан гарснаас хойш 20 хоногийн дотор өдөр тутмын 2-оос доошгүй сонинд  болон цахим хэлбэрээр нийтэлж байна.
22.6.Олон улсын гэрээ, гадаад  орны хандив тусламжаар байгуулсан сангийн бүрдүүлэлт, зарцуулалтын тайланг хандивлагчийн хүсэлтээр түүнд өгөхийн хамт аудит хийх боломжийг Нэгдсэн сан, тухайн сангийн хөрөнгийг захиран зарцуулагч нар бүрдүүлэх үүрэг хүлээнэ.
Хорин гурав. Хариуцлага
23.1.Энэ хуулийн заалтыг зөрчсөн, сангийн хөрөнгийг эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэргүйгээр ашигласан, эсвэл зориулалт бусаар зарцуулсан, санхүүжилтийг өөр байгууллага, этгээдэд олгосон албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчлийн шинж байдлыг харгалзан захиргааны хариуцлага хүлээлгэнэ.
23.2.Захиргааны хариуцлагын арга хэмжээ нь Нэгдсэн сангийн хөрөнгийг буруу зарцуулсан, ашигласны зөрчлөөс учруулсан бодит хохирлыг төлөхөөс чөлөөлөх үндэс болохгүй .
Хууль батлагдсаны дараа үүсч болох нийгэм,
эдийн засаг, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх
талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ
Хууль батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар бий болно. Үүнд:
1/Монголын хөрөнгө оруулалт, хөгжлийн хараат бус нэгдсэн  сан байгуулснаар олон улсын баялгийн сангуудын гэр бүлийн (клубын) гишүүн болж, гадаад улс орнууд, үндэсний баялгийн янз бүрийн сангууд, санхүүгийн олон улсын байгууллагуудтай харилцан, хамтран хөрөнгө орууцлалтыг тулгамдаж байгаа эрчим хүч, зам тээвэр, нийгмийн дэд бүтэц зэрэг салбарууддаа татах, томоохон төслүүддээ зориулан богино хугацаанд дээрх сангуудаас хөрөнгө босгох боломжтой болно.
2/Улсын эдийн засгийн чадавхи бэхжиж, тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал тогтворжино. Сангаасаа гадаад улсуудын ашигтай төсөлд хөрөнгө оруулснаар бүс нутгийн дэд бутэц болоод эдийн засагт идэвхитэй оролцох боломж бүрдэж, олон улсад болон гадны хөрөнгө оруулагчдад  Монгол Улсын нэр хүнд, эзлэх байр суурь өснө.
3/Улсын эдийн засаг, төсөв нь дэлхийн зах зээл дэх ашигт малтмалийн үнийн хэлбэлзлээс хараат бус байх боломж бүрдэнэ.
4/Ирээдүй хойч үедээ сэргээгдэхгүй баялгийн өнөөдрийн үр өгөөжийг шударгаар хүртээж, материаллаг хөгжил болон санхүүгийн нөөц үлдээнэ.
Төсөл боловсруулагчид:

/Э. Бямбажав/
/Ж. Түвшинбат/