Wednesday, September 21, 2016

Гуравдах боломж

                                                МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ  ТАНАА
                                                                                                                       
                                                               Гуравдах боломж

           Ерөнхий сайд Ч.Сайханбилэг-1- рт Оюу-толгой болон  том төслүүдээ явуулах уу?
                                                                   2-рт бүсээ чангалж,таналт хийх үү?
гэсэн санал асуулга явуулж байна. Өөр ямар ч хувилбар байхгүй, аль нэгийг нь сонго гэж ард түмэнд тулгалаа. Аль нэгийг нь сонговол нөгөөг нь хэрэгжүүлэхгүй гэснийг бодохоор алийг нь ч сонгож чадахгүй болж байна. Миний хувьд аль алинийг нь л хийх хэрэгтэй мэт санагдана.Гуравдах сонголт үлдээгээгүй нь сонин. Аргаа барж л байгаа хэрэг юм уу даа.
           Монголын төрийг ээлжлэн барьсан МАН, АН хоёр хүчин  суулийн 25 жил-улс төр,улс төр,улс төр гэж  төрийн эрхийн төлөө, Монголын эдийн засгаар тоглосоор ирсний л гор нь гарч байна. Цаашид ч энэ л эдийн засгийн тогтолцоотойгоороо явбал Монголын эдийн засгийн  байдал улам муудаж, Хятадын Шиньхуа агентлагын бичснээр-Монгол улс энэ байдлаараа байвал 2017 онд Грекийн араас орж, газар нутгынхаа нэг хэсгийг өгнө гэсэнтэй ойрхон болжээ.
           Уул нь энэ хоёр улс төрийн хүчин болон бусад жижиг намуудтайгаа хамтран засаг барьж байгаа үедээ нэг л том өөрчлөлт,шийдвэрийг гаргах ёстой юм.
           Монгол улс эх эвсэлийн засгийн газар байгуулсан энэ үедээ л улс төрийн зөвшилцөл хийх замаар Үндэсний хөгжлийн төлөвлөгөөг гаргаж, тэргүүлэх ач холбогдлооор нь эрэмбэлэн хөгжүүлэхдээ дараа дараагийн Засгийн Газрууд эрэмбийг өөрчлөх эрхгүй, энэ төлөвлөгөөнд тусгагдаагүй л бол ямар ч хөгжлийн төсөл хэрэгжих боломжгүйгээр зохицуулсан Ботсванийн туршлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
           Ботсвана улс тусгаар тогтнолоо олоод 1966-1999 оны хооронд л тэргүүлэх ач холбогдолоор нь эрэмбэлэхдээ үндэсний боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, дэд бүтэц-төмөр зам эрчим хүчийг хөгжүүлэх, харилцаа холбоо, усан хангамж,эрүүл мэнд боловсролын стандарт гэх мэтчлэн харин хамгийн сүүлд нь зам тавих зэрэг нь оржээ.
          Ерөнхий сайд болсон нь л хамгийн сүүлчээс нь барьж авч, зам барьж улсдаа асар их өр үлдээж эдийн засгаа нураагаад байдаггүй л юм байна лээ. Улс төрийн энэ зөвшилцөл нь Засгийн Газар болон ард түмний хооронд нийгмийн гэрээ болж, ийм таатай нөхцөл үүсгэхэд гадны зөвлөх тухайлбал хувийн хөрөнгө оруулалтын сангууд зөвлөж байжээ. Зөвлөхүүд нь Засгийн Газрын сайдууд болон парламентийн гишүүдтэй хамтран ажиллаж байжээ.
          Ерөнхий сайд Сайханбилэг- цагаануудыг авч ажиллаж тэднээс сурах хэрэгтэй гэж зурагтаар ярьсан нь”rent white guy “ буюу цагаан арьстныг хөлслөх аргийг хэлсэн байх. Мөн урдах Засгийн Газарт сайд байхдаа Японд айлчлаж-бид мөнгөтэй л болчихвол өөрсдөө хөгжчихнө гэж андуурч явжээ гэж ярьж байсан зэргээс нь харахад Монголын Засгийн Газар, Засгийн Газрын тэргүүн болж байгаа хүний ард  эдийн засгийн хөгжлийн институт “think tank “ байхгүй,төлөвлөлт хийдэг яам ч үгүй болгоод ерөнхий сайд нь бор зүрхээрээ л зүтгэж байгааг л харуулж байна.
         Би санал хэлэхээсээ өмнө хоёр асуулт асуумаар байна?1.Монгол банкныхнаас-гадаад валютын нөөц хэний мөнгө вэ?1-рт Засгийн газрынх... 2-рт Монгол Банкных..
         2.Засгийн Газраас асууя-нийгмийн даатгалын сан хэний мөнгө вэ? 1-рт Улсын мөнгө...
         2-рт Засгийн Газрын мөнгө..Яагаад үүнийг асууж байна гэхээр Монгол улс эдийн засгийнхаа багтаамжаас давсан мөнгийг валют болгож,улсын валютын нөөц гэж гадаадын банкинд жилийн 1%-ийн хүүтэй хадгалуулчихаад,эргээд гаднаас 5-8%ийн зээл авдаг менежменттэй улс.
      Өнөөдөр улсын төсөв 1 их наядаар дутаж байгалын баялагын орлого багассан үед л ухаан ороод эргээд тэлсэн халамжаа танах гэтэл чадахгүй байна. Монголд л баячуудын хүүхдүүд нь хүртэл халамж буюу “benefit “авдаг  тогтолцоогоо өөрчилж чадахгүйдээ хүрсэн байна.АНУ болон хөгжиж буй орны иргэд  халамжийн газрынхаа хажуугаар явахаас ч цэрвэдэг юм.
       Цаашид 2016 онд эргээд байгалын баялаг буюу уул уурхайн түүхий эдийн үнэ дээшилбэл яах вэ?Ерөнхий сайдын асуулгад хэрэв 1 гэсэн дугаарыг дарвал 2 дах буюу халамжаа танахгүй,том төслүүдээ явуулья гэх нь.Эргээд л төсвөө нэмээд л улс төрчид нь нийгмийн халамжынхаа хэмжээг нэмээд амлаад явах уу?Тэгвэл 3 гэсэн дугаарыг дарах нэгэн боломжийг санал болгоё
         Нийгмийн Даатгалын мөнгө бол хөдөлмөр эрхлэгч ард түмэн өөрсдийнхөө хөдөлмөрийн чадвар алдсан үед хэрэглэх зориулалттай цуглуулсан хөрөнгө юм.Ажил олгогчоос 12.5%-ийг,ажилчин өөрөө 12.5% ийг нөөцөлсөн мөнгө бөгөөд энэ нь Засгийн Газраас хараат бус эх үүсвэртэй хөрөнгө юм.
       Харин Засгийн Газар Нийгмийн Даатгалын байгуулгыг өөртөө буюу улсын төсөвтөө авч, 1200 ажилтныг нь хүртэл төрийн албанд хамруулсан явдал юм.Зарим эх сурвалжийн яриагаар-Монголын төр Нийгмийн Даатгалд 5,8 их наядын өртэй гэгддэг.Ямар ч л гэсэн 2015 он улсын төсвийн 60%  нь үүн лүү төсөвлөгдөж байна.
         Монгол улс яагаад Нийгмийн Даатгалаа тусад нь байлгаж болдоггүй юм бэ?
        Сингапур,Норвеги болон манай хоёр хөрш орнууд хүртэл бие даасан нийгмийн даатгалын сангуудтай тэр нь хараат бус баялагын сан болчихсон дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 200% болтлоо хөгжчихсөн байна.Хэрэв улсын төсөв нь нийгмийн даатгалын сангаас тусдаа байсан бол дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 20% тай байх байлаа.Өрийн тааз чинь ч боломжийн байх байлаа.
      Энд л эдийн засгийн тогтолцооны алдаа байсан,үүнийг л өөрчлөх гэж мэрэгжлийн Засгийн Газар байгуулсан,энэ Засгийн Газар нь бараг л торгуулийн батьлион,дараагийн сонгуульд орохгүй,ард түмэнд таалагдах гэж бус, эдийн засгийн арга хэмжээг авна гэж байгуулсан болов уу?Төрийн тогтолцоог нь байг гэхэд эдийн засгийн тогтолцоогоо өөрчлөхгүй юм бол ямар ч аавын хүү засгийн эрхэнд гараад ямар ч хүчин юу хийж чадах юм бэ?
       Эдийн засгийн баланс ч  мэдэхгүй улс төрчид ядахнаа Монголын топ эдийн засагчдаасаа асуухгүйгээр-шинэ гэр бүлийн 500 000,иргэн бүрт 1 сая,1сая 500 мянга,оюутан бүрт сар бүр 70 000,хүүхэд бүрт сар бүр 20 000,амжилт гаргасан тамирчин бүрийг насаар нь тэжээх,эцэст нь 3 сая дахь хүүхдийн чацуутан болгонд 3 сая зэргээр эдийн засгийг тарамдууллаа.
       Хүний Хөгжлийн Сан гэж үрэн тараах гэж Засгийн Газрын тусгай  бусад 30 сантай адилхан  сан байгуулан,ирээдүйгээсээ зээлж байна гээд  Оюу толгойгоос 250 сая ам доллар,Таван толгойгоос 200 сая ам долларын өрөнд оруулчихаад дотоодын бүх бололцоотой хөрөнгийг нийлүүлэн шавхаад сүүлд нь бүр гадаадаас өр тавьж, Монголын эдийн засгийг  маш хүнд байдалд орууллаа.
        Бид 3 жилийн өмнөөс л Баялгийн Санг хэрхэн байгуулах,баялгийн орлогыг хэрхэн хувиарлан хөгжүүлэх тухай Засгийн Газарт санал гаргахын зэрэгцээ” Сангуудын удирдлагыг оновчтой болгох нь”сэдвээр Хөгжлийн Яамнаас зарласан тендэрт нь шалгарч, бодлогын судалгааг явуулж,хуулийн төслийг нь хүртэл хийгээд өгсөн юмсан.
       Судалгаа болон хуулийн төслөөрөө улсын төсвөөс гадуур Нийгмийн даатгалын Санг хараат бусаар бие даалган,улсад орж ирж байгаа баялагын орлогын зарим хэсгээр эх үүсвэр болгон санхүүжүүлэх замаар Баялагын Санг байгуулах санал  гаргасан юм.Өнөөдөрийн байдлаар Нийгмийн Даатгалын сан нь тэтгэвэрээ ч тарааж чадахгүй байгааг мэдэж л байна л даа.Улсын төсөв нь татвараар мөн уул уурхайн баялагаас орж ирж байгаа орлогоор бүрдүүлж байгаа ч энэ орлогын тодорхой нэг хэсгийг Нийгмийн Даатгал болон бусад сангуудын 6 сараас дээших үлдэгдэлүүд  мөн бусад эх үүсвэрийг ашиглан Хөрөнгө Оруулалт Хөгжлийн Нэгдсэн санг” сангуудын сан” хэлбэрээр байгуулж, дэлхийн бусад улсын Баялагын сангуудын хөрөнгө оруулалтыг Монголд оруулах боломж байгааг санал болгосон юм.
       Харамсалтай нь  Хөгжлийн сайд нь Засгийн Газрын бондыг харин төсвөөс гадуур байлгаж,сая нэг юм төсөвтөө тусгах болтол өрийн тааз нь 58,5%-д хүрлээ.Зарим эдийн засагчид Төсвөөс гадуурх төсөв гэж байх ёсгүй гэх л байх.Гэхдээ үүнийг би санаанаасаа зохиогоод байгаа юм биш,Баялгын сан байгуулаад хөгжчихсөн  улсын загвар бэлэн байгаа юм.
       Жишээлбэл:Норвегийн Тэтгэврийн Сан Глобал нь 852 тэрбум ам.доллар буюу 5 сая хүн амдаа хуваахад нэг хүнд 1 сая Норвег крон.Улс нь ямар ч өргүй, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 550 тэрбум,түүний 12% буюу 60 орчим тэрбумаар Засгийн Газар нь буюу улсын төсөв нь болоод л байна.
      Норвегийн Тэтгэврийн Сан Глобол нь 2015 оны 3-р улиралд 32 тэрбумын ашиг олсон байх юм. Энэ бол  Монгол улсын нийт эдийн засгаас 3 дахин их мөнгө.Ийм нийгэм тогтоочихвол эрх баригчдид,шийдвэр гаргагчид та бүхнээс ард түмэн нь юу нэхэх юм. Ийм өөрчлөлт,эдийн засгийн тогтолцоог Монголд  бий болговол Ерөнхийлөгч та Монголын түүхэнд алтан үсгээр бичигдэнэ.
      Монгол улсын ерөнхийлөгч та: 2013-04-05 нд Улсын Их Хурлын нээлтэн дээр  хэлэхдээ-Манай улсад нийгмийн даатгалын шимтгэл төлөгч бүр хувьцаа эзэмшигч,баялаг бүтээгч байх боломжтой.Ажил хийж байгаа хүн бүр,тэтгэврээ авч байгаа ахмад нэг бүрийн тэтгэвэр улсынхаа баялагаар баталгаажина гэсэн үг.Баялаг бүтээлцэх хүчин зүйл болж хувирна гэсэн үг.Өнөөдрийн нялх хүүхдүүд ч удахгүй өсч том болно.Ажил алба хийнэ.Ирээдүйд ахмадууд болно.Ингэж л тэтгэврийн сан баялагын сан болдог.Тухайн улсын иргэдийн хүүхэд хөгшин ялгаагүй бүгдийнх нь хадгаламж,хуримтлал өсдөг.Муу төр иргэддээ  өр үлдээдэг.Сайн төр иргэддээ хадгаламж үлдээдэг. Монголд асуудалгүй салбар гэж  байхгүй.Хүндрэлгүй шийдэл гэж бас байхгүй.Дээр нь Монголын онцлог гэж бас бий.Аль нэг шийдлийн ард ахиад олон асуудлын үр соёолж байдгийг бүү март.Тэр бий болж  байгаа олон асуудлын,үйлийн үрийг яаж засахаас олон юмны хувь заяа шалтгаалдаг.Асуудал бүрт шийдэл харагдаж байна.Нийгэмд бий болж байгаа баялаг нийтийн хүртээл болж чадахгүй байна.Иргэний оролцоогүй баялаг түүний хувиарлалт хулгай болж хувираад байгааг бид харж байна.Асуудал бол улс орны хувьд ч адилхан.Монголын өмнөөс манай асуудлыг хэн ч шийдэхгүй.Бидний өмнөөс бидний зовлонг бэрхшээлийг хэн ч нимэглэхгүй гэжээ.
     Монголчууд өөрсдөө эдийн засгийн тогтолцоогоо өөрчилж чадахгүй байгаа бол тэр цагаануудаа  хөлслөөд ажиллуулахад л  энэ гуравдах боломжийг хэлээд л өгнө.
     Уул нь Монгол дах хавтгайрсан халамжийн тогтолцоонд таны хувь нэмэр ч багагүй л байгаа байх.
    
            ТӨР ЭРХ ЗҮЙН ХУУЛЬЧ                                          Ж.ТҮВШИНБАТ

      


No comments:

Post a Comment