Wednesday, February 11, 2015

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БАЯЛАГЫН САН БАЙГУУЛАХ ТУХАЙ

                 Баялгаасаа болж зарим орон баяжсан байхад, зарим нь ядуурч байна. Адилхан баялаг ихтэй орнуудын зарим нь ямар арга зам, хөшүүргээр хөгжөөд байгааг судалсны үндсэн дээр энэхүү саналыг боловсруулав.

              Хөгжсөн орнуудын амжилтын гол түлхүүр нь  ашигт малтмалын нөөцийг зөвхөн ашиглахад гол анхаарах бус, харин түүнийг улс орны хөгжилд хамгийн ашигтайгаар зориулах, улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалан бэхжүүлэх, хойч үедээ нөөц бий болгон үлдээх шинэ арга хөшүүрэг болгон  Үндэсний баялагын сан байгуулан  хөгжиж буй явдал юм. Байгалийн баялгийн нөөц ихтэй 40 гаруй орон өнөөдөр  “ Үндэсний Баялгийн Сан (Sovereign Wealth Fund ) байгуулан баялгаа үр ашигтай ашиглан хөгжиж байна. Зах зээлээс хамтарсан хөрөнгө оруулалтаар, зээлээр, концессоор, IPO гаргах замаар хөрөнгө босгон улс орноо хөгжүүлэхээс гадна байгалийн баялгийн нөөц ихтэй орны хувьд “ Үндэсний Баялгийн Сан байгуулан хөгжих нь илүү үр дүнтэй, итгэл найдвартай, зөвхөн хэрэглэх бус нөөцлөн өсгөх,баялаг нь шавхагдсаны дараа ч ажиллах боломжтой  гэдгийг эдгээр орны туршлага нотолж байна. Сүүлийн үед Евро бүсийн орнууудын эдийн засаг суларч Грек,Испани,Итали, зэрэг орон эдийн засаг хямралд өртөж байгаагын нэг шалтгаан нь эдийн засаг нь өндөр байх үедээ хөрөнгөө нөөцлөөгүй,ҮБС байгуулаагүй байсанд оршиж байна.Зөвхөн баялгаас ч хамааралгүйгээр ҮБС байгуулан  дэлхийд хамгийн том Хөрөнгө Оруулалтын байгуулгатай болсон  орны нэг жишээ нь Сингапурын Темасек,GIC зэрэг болно.
            Монголын Үндэсний Баялгийн Сан нь олон улсын сангуудын гэр бүлийн (клубын) гишүүн болж, гадаад улс орнууд, үндэсний баялгийн янз бүрийн сангууд, санхүүгийн олон улсын байгууллагуудтай харилцан, хамтран хөрөнгө оруулалтад оролцох найдвартай түнш  орон болсоноор гадаадын хөрөнгө оруулалтыг тулгамдаж байгаа секторууддаа  яаралтай татах, томоохон төслүүддээ зориулан богино хугацаанд дээрх сангуудаас хөрөнгө босгох  боломжтой болно.
              Үндэсний баялгийн сан байгуулсанаар Монгол улсын мөнгөн сан, гадаад  валютын нөөц  ихэссэнээр хойч үедээ баян тансаг, эдийн засгийн бие даасан улс орныг хүлээлгэн өгнө. Хойч үедээ хөрөнгө оруулж ирээдүйг нь баталгаажуулсанаар өнөөгийн хүүхэд залуусын   ирээдүйдээ итгэх итгэл сэргэж, ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр харж улс орон, төр засагтаа итгэх итгэл, хүндлэл нь ихэснэ. Ингэснээр Монгол хүний үндэсний бахархал , омогшил сэргэж эх оронч үзэл нь улам сайжирснаар Монгол улсын аюулгүй байдал дотроосоо бэхжинэ.

                Үндэсний Баялгийн Сан (ҮБС) буюу Soveriegn Wealth Fund (SWF)

Одоо Үндэсний баялагийн  60 сан ҮБС- ууд нь байнгын харилцаа холбоотой ажилладаг бөгөөд нийт хөрөнгийн хэмжээ нь 5 триллион ам. доллар давсан байна.
Эдгээр сангуудын философи нь – баялаг нь ард түмэнд үлдэх, ирээдүй хойч үедээ нөөц үлдээх, боловсрол эзэмшүүлэх, тухайн орны хөгжил цэцэглэлтийн аль ч төсөлд хөрөнгө оруулдагаараа бусад хөрөнгө оруулалтаас ялгаатай болно.

Түүхэн товчоо

Анхны ҮБС нь 1953 онд Кувэйт улсад “Kuweit Investment Authority” нэртэйгээр газрын тосны орлогоос байгуулагдаж байсан бөгөөд одоо тус сангийн хөрөнгө нь 300 тэрбум доллар болсон байна. Түүний дараахан 1956 онд Кирбат улс нь ҮБС байгуулсан бөгөөд энэ зуун мянган хүн амтай жижиг арлын улсын ҮБС ийн хөрөнгө нь 600 сая доллар болтлоо өсчээ.
2000 оноос эхлэн  ҮБЁ нь хурдтай хөгжиж байгаа бөгөөд анх 1976 oнд газрын тосны орлого болох 400 сая долларын эх үүсвэртэй байгуулагдаж байсан Арабын Нэгдсэн Эмиратын сан 627 миллиард доллар болж өссөн байна. Норвег улс 1990 онд газрын тосны орлогоороо “Government Pension Fund-Global” нэртэйгээр байгуулж байсан бол одоо тус сангийн хөрөнгө нь 556 миллиард доллар болжээ.
Сингапур 1974, 1981 онуудад ҮБС г “Temasek Holdings”, “Government of Singapore Investment Corporation” нэртэйгээр тус тус байгуулсан нь тухайн улc олон улсын санхүүгийн төв болох гол түлхэц нь болсон байна.
Энэ мэтчилэн Солонгос, Чили, Австрали гэх мэт олон орон ҮБС г амжилттай ашигласнаар улс орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Олон улсын жишгээр ҮБС нь жилдээ дунджаар 17% ийн ашиг оруулдаг юм байна.  Энэ санг  жинхэнэ утгаар нь байгуулж хэрэгжүүлбэл  манай орны ч хөгжил  дэвшилд жинтэй түлхэц болж чадна.

                         Одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа томоохон Баялгийн сангууд
Улсууд
Сангийн нэр
Хөрөнгийн хэмжээ
(тэрбум ам. $ )
Байгуулагдсан   он
      Эх үүсвэр
Саудын Араб
ADIA- Abu Dhabi Investment Authority
627
1976
    Газрын тос
Норвеги
GPF-Government Pension Fund
556.8
1990
    Газрын тос
Саудын Араб
SAMA-SAMA Foreign Holdings
439.1
Хятад
SAFE-SAFE Investment company
347.1
1997
     Non commodity
Хятад
CIC-China Investment Corporation
332.4
2007
    Non commodity
Хятад Гонконг
Hong Kong Monetary Authority Investment Portfolio
292.3
1993
    Non commodity
Сингапур
GIC- Government of Singapore Investment Corporation
247.5
1981
    Non commodity
Кувейт
KIA- Kuwait Investment Authority
202.8
1953
      Газрын тос
Сингапур
TH- Temasek Holdings
157
1974
     Non commodity

 










Улсууд
Сангийн нэр
Хөрөнгийн хэмжээ
(тэрбум ам. $ )
Байгуулагдсан   он
      Эх үүсвэр
Канад
CDPQ- Caisse de depot et placement du Quebec
151.7
1965
     Non commodity
Хятад
NSSF- National Social Security Fund
146.5
2000
     Non commodity
Орос
RNWF-National Welfare Fund
142.5
2008
     Газрын тос
Катар
QIA- Qatar Investment Authority
85
2003
      Газрын тос
Австрали
AFF- Australian Future Fund
72.9
2004
    Non commodity
Ливи
LIA-Libyan Investment Authority
70
2006
       Газрын тос
Алжир
RRF- Revenue Regulation Fund
56.7
2000
       Газрын тос
Арабын Нэгдсэн Эмират
IPIC- International Petroleum Investment Company
48.2
1984
       Газрын тос
АНУ
APF- Alaska Permanent Fund
39.7
1976
       Газрын тос
Казакстан
KNF- Kazakhstan National Fund
38.6
2000
        Газрын тос
Өмнөд Солонгос
KIC – Korean Investment Corporation
37
2005
    Non commodity
Малайз
Khazanah National
36.8
1993
    Non-Commodity
Ирланд
NPRF-National Pensions Reserve Fund
33
2001
    Non-Commodity
Бруней
Brunei Investment Agency
30
1983
         Газрын тос    
Франц
SIF – Strategic Investment Fund
28
2008
    Non-Commodity
Азербайджан
SOFAZ - State Oil Fund
25.8
1999
         Газрын тос    
Иран
OSF – Oil Stabilization Fund
23
1999
        Газрын тос    
Чили
SESF – Social and Economic Stabilization Fund
21.8
1985
                Зэс
Арабын Нэгдсэн Эмират
Investment Corporation of Dubai
19.6
2006
      Газрын тос    
Канад
AHF- Alberta’s Heritage Fund
14.4
1976
      Газрын тос    
АНУ
NMSIOF- New Mexico
13.8
1958
    Non-Commodity
Саудын Араб
MDC – Mubadala Development company
13.3
2002
       Газрын тос    
Шинэ Зеланд
NZSF- New Zealand Superannuation Fund
12.1
2003
     Non- Commodity
Бахрейн
MHC-Mumtalakat Holding Company
9.1
2006
     Non- Commodity
Бразил
SFB- Sovereign Fund of Brazil
8.6
2009
     Non- Commodity
Оман
SGRF-State General Reserve Fund
8.2
1980
    Газрын тос , хий   
Ботсван
PF- Pula Fund
6.9
1996
Diamond& Menerals
Зүүн Тимор
TLPF-Timor Leste Petroleum Fund
6.3
2005
    Газрын тос , хий   
Хятад
China-Africa Development Fund
5
2007
     Non- Commodity
                                                                        Гэх мэт 60 гаруй сан ажиллаж байна.





Үйл ажиллагааны зарчим

Дээр дурьдсанчилан дэлхийд улс орныхоо эдийн засгийн хараат бус байдлыг хамгаалах, санхүүгийн хуримтлал бий болгон арвижуулах, улсын төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төрийн мэдлийн 60 гаруй Үндэсний Баялгийн Сан (ҮБС) байгаа бөгөөд тэдгээр нь бүгд өөр өөрийн онцлогтой, тусгайлсан зориулалттай, эх үүсвэрийн хувьд мөн олон янз байх юм. Ийм сан байгуулан ажиллуулахдаа улс төрийн нөлөөлөл оруулахгүй байх, ашиг сонирхолын зөрчилтэй нөхцөл үүсэхээс сэргийлэх, үүний тулд юуны урьд дотооддоо хөрөнгө оруулахгүй байх, сангийн хөрөнгийг барьцаалж зээл олгох, авахыг хориглох, ил тод байдлыг дээд зэргээр хангах, хяналтыг хүчтэй тавих зэрэг журам үйлчилж байна.
ҮБС - н хөрөнгийг гадаадад аль болох өсөн үржиж болох нөхцөлөөр байршуулдаг. Сангийн менежментийг олон улсын туршлагатай байгууллага, баг, эсвэл удирдах зөвлөл мэргэжлийн өндөр түвшинд явуулахыг чухалчилдаг юм байна.
Засгийн газар дээрх сангаас зээл авах, сангийн хөрөнгийг бусад зориулалтаар зарцуулах эрхгүй байдаг.
Сангийн хөрөнгийг зарцуулах бодлого нь түүний зориулалтаас хамаардаг. Тухайлбал: сан нь хуримтлалын, тогтворжилтын, эсвэл хоёуланг нь хослуулсан зориулалттай юу гэдгээс хамаарч янз бүр байна. Ихэнх орны туршлагаас үзэхэд сан нь төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг “ буяны“, эсвэл “ өглөгийн сан биш бөгөөд голдуу хуримтлалын алс ирээдүйн, эсвэл гарцаагүй байдлын үеийн зориулалттай байдаг.
2007 онд ОУВС-ийн гишүүн 185 орны Сангийн сайдуудын бүрэлдэхүүнтэй Олон улсын валют санхүүгийн хорооны ажлын групп байгуулж, баялгийн хуримтлалын хараат бус сангийн  хөрөнгө оруулагчид болон сангийн хөрөнгө ашиглагч нарт тохиолдож буй гол асуудлуудад судалгаа хийх үүрэг бүхий Баялгийн Хуримтлалын (БХ) Сангийн Олон Улсын
Ажлын Хэсэг (БХСОУАХ) байгуулсан. Уг ажлын хэсгийн хурлаас Баялгийн Хуримтлалын сантай холбогдсон нийтээр зөвшөөрөгдсөн зарчим ба практик гэсэн эмхтгэл гаргаж, баялгийн сангийн хөрөнгө оруулалтын зорилгыг тодорхойлон, Сантьягогийн зарчим-ыг баталжээ.
Уг баримт бичигт  Үндэсний Баялгийн Хуримтлалын Санг байгуулахтай холбогдсон 24 зарчим тусгагдсан бөгөөд санг байгуулахдаа үүнийг гол удирдлагаа болгодог байна. Олон улсын ажлын хэсгийн ажиллагаанд Вьетнам, Оман болон Саудын Араб улсууд ажиглагчаар оролцдог юм байна.

Бидний боловсруулсан энэхүү Монголын Үндэсний Баялгийн Сан танилцуулга нь ОУВС-ын дээрх баримт бичгүүдэд тулгуурлаж буй болно. 
ҮБС нь  Олон Улсын Валютын Сан болон бусад олон төрлийн санхүүгийн  байгууллагуудын өсөн нэмэгдэж байгаа сорилт хараан дор байдаг бөгөөд үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн бодлогын стратегийн гол хэрэгсэл гэж дүгнэгдэж байна.
Бидний судалснаар ҮБС –аас гадна хувийн хөрөнгө оруулалтын 400 гаруй сангууд байдаг бөгөөд  ихэвчлэн арилжааны чиглэлээр хөрөнгө оруулдаг байх юм.
            ҮБС -ийн шугамаар хөрөнгө оруулах нь шууд хөрөнгө оруулалт, хамтарсан хөрөнгө оруулалт, хувийн хөрөнгө оруулалтын сангаас хийх хөрөнгө оруулалтаас илүү үр ашигтай, найдвартай, баталгаажсан, харилцан итгэлцэлд суурилсан Хөрөнгө оруулалтын өгөөж  илүүтэй  байдаг.
Сангуудын сангийн хамтарсан хөрөнгө оруулалтын бодлого нь түүний үйлчлүүлэгчдэд өөрсдийн үндэсний хамгийн идэвхтэй, өсөлт сайтай хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх, түүнд гадаадын хөрөнгө оруулагчдыг оролцуулах боломжийг олгоно. Сангууд нийлж сангуудын сан болох ба тодорхой обьектийн хөрөнгө оруулалтад сангууд бүгд буюу зарим нь оролцож санхүүжилтээ ҮБС-аар дамжуулахгүйгээр шууд обьектод нь олгодог..

                                                  
МҮБС бол Монгол улсын баялгийг хамгаалж, ариглан хэмнэх болоод арвижуулах маш хүчтэй түлхүүр юм. Энэ нь асар том өөрчлөлт шинэчлэлт бөгөөд өсөлт дэвшилтийг хурдасгагч, хойч үедээ баталгаатай  хөрөнгө оруулах боломж юм. 
ОУВС-ын Баялгийн Хуримтлалын Сангийн Олон Улсын Ажлын Хэсгээс гаргасан Сантьягогийн зарчим буюу нийтээр зөвшөөрөгдсөн зарчим практик-т заасны дагуу дараах чиглүүлэгч зорилтыг удирдлага болгоно:
1.    Хууль эрх зүйн бат үндэс найдвартай, зорилтоо биелүүлэхэд бүрэн боломж олгосон байх
2.    МҮБС-н зорилго тодорхой, нийтэд нээлттэй байх
3.    Улсын төсөв, татвар, зээл, мөнгө гүйлгээний бодлоготой сайтар уялдсан байх
4.    МҮБС-н эх үүсвэр нийтэд нээлттэй байх
5.    МҮБС-н хөрөнгийн зарцуулалт, тодорхой, ил тод байх
6.    Сангийн удирдлага маш тодорхой эрх, үүрэгтэй байх
7.    Хөрөнгө Оруулалт, капиталын чөлөөт хөрвөлт, улсын санхүүгийн системийн тогтвортой  байдлыг хангахад туслах
8.    Тухайн зарчмаар хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлж буй оронд Сантьягогийн зарчим-н дагуу тавигдах нормативт шаардлага болон энэ талаарх мэдээллийг хангахад чиглэсэн  шаардлагуудыг мөрдөх
9.    Хөрөнгө оруулалт хийхдээ эдийн засаг санхүүгийн бүх эрсдэлийг тооцохын хамт орлогын өгөөжийг харгалзах
10.  Зохион байгуулалтын хяналт, эрсдэлийн удирдлага, тайлан тооцоололтыг сайтар тусгасан удирдлагын нээлттэй, бат бөх бүтцийг бий болгох  гэх мэт.

                                            



    

:

:






















МҮБС байгуулж хэрэгжүүлэхэд дараах гол асуудлыг сайтар анхаарвал амжилтанд хүрч чадна:

а)   ҮБС-н удирдлага хатуу зарчимтай байх. Сан байгуул, ашигтай ажиллуул гэсэн маш
      тодорхой заалт мөрдөх
б)   Маш сайн баг бүрдүүлж , дэлхийн нэр хүндтэй мэргэжлийн сургууль төгссөн, тухайн
      чиглэлийн компани, албан газруудад ажиллаж байсан, өндөр боловсролтой өөрийн
       иргэдээ урьж ажиллуулах
в)   ҮБС-н багтаа гадаадаас туршлагатай боловсон хүчин ажиллуулах, өөрийн хүмүүсийг
      дагуулж сургах
г ҮБС-г сонгодог утгаар нь ажиллуулах. Өөрийн онцлогт тохируулж хийнэ гээд дүрмийг
      нь өөрчилсөн улсууд амжилтад хүрээгүй болохыг үйл ажиллагаандаа тусгах, өндөр
      хөгжсөн олон оронд сангийн хөрөнгийг оруулах, тэдгээр нь эргээд маш сайн
      технологийг тухайн улсад оруулж ирнэ.

                                                 Үндэсний Баялгийн Сан гэж юу вэ?

Үндэсний Баялгийн Сан  гэдэг нь:

-          Улсын мэдлийн хөрөнгө оруулалтын сан
-          Хувьцаа, бонд, өмч хөрөнгө, өнгөт металл болоод бусад эдийн засгийн нэгж механизмаас бүрдэнэ.
-          Гадаад валютын  болон  дотоодын бусад нөөцөөр санхүүжүүлэгдэнэ.
-          Голдуу гадаадад хөрөнгө оруулалт хийх боловч, орон нутагтаа хөрөнгө оруулалт хийж болдог.
-           Гадаад улс орнууд , олон улсын байгууллага, хувийн хөрөнгө оруулалтын  сангуудын гол зорилго нь түргэн хугацаанд ашиг олох хөрөнгө оруулалтыг хурдан
             хийхийг урьтал болгодог бол Үндэсний Баялгийн Сангийн үндсэн зорилт нь  улс
            орныг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхэд оршдог. Уг зорилтоо тухайн үеийн     
            эдийн засгийн зорилтод нийцүүлнэ.

  Үндэсний Баялгийн Сан нь:

-          Төлбөрийн балансын удирдлагын тогтсон систем болон мөнгөний бодлогын  хүрээнд хийгдэх валютын арилжаа биш
-          Төрийн өмчийн аж ахуйн нэгж бус
-          Төрийн албан хаагчдын тэтгэмж тэтгэвэрийн сан бус
-          Хувь хүний ашиг сонирхлын тулд ажиллагч биш

                         Монголын Үндэсний Баялгийн Сан нь Улс орныг хүчирхэгжүүлнэ
       Байгалийн баялаг болоод дэд бүтэц дэх үндэстэн дамжсан хүчирхэг бизнес болоод их гүрнүүдийн сонирхолоос ялгаатай нь ҮБС нь тухайн улсынхаа удаан хугацааны эрх ашгийг хамгаалдаг институт юм.
       Олон улсын байгууллагууд болоод бусад бизнесийн салбаруудтай харьцуулахад:
             ҮБС нь хамгийн ашигтай хэлбэрийн хөрөнгө оруулалтын шийдвэрийг гаргаж чадах
            бат бөх санхүү эдийн засгийн засаглал, удирдлагын давхаргыг хангаж өгдөг.
       Хөрш  болон бүс нутаг, өөрийн орны тогтвортой хөгжилд - МҮБС нь өндөр нэр хүнд, чадварлаг түнш юм.
        Чадавхийн хомсдолын үед:  МҮБС нь санхүү эдийн засгийг дэмжиж хэрэгжүүлэх  
 мэргэжилтнүүдийн элит багийг бүрдүүлж өгдөг.
       Монгол Улсын эдийн засаг, төсөв нь дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнийн хэлбэлзлээс хараат бус байх боломж бүрддэг.

Тав. Монголын Үндэсний Баялгийн Сан байгуулах талаарх санал

Монгол Улсын Засгийн Газраас ойрын үед хэрэгжүүлэх боломжтой гэж төсөөлж байгаа хөрөнгө оруулалтад 2011-2016 онд ойролцоогоор 20-30 тэрбум доллар, жилд (2012 онд) 2-3 тэрбум доллар дутагдалтай гэсэн баримжаа тооцоог хийж үзэхэд Монгол Улс Монголын Үндэсний Баялгийн Сан -гаа өөрсдийнхөө боломжтой хэмжээгээр байгуулж, дэлхий дахинд танигдсан нөхцөлд дээрх хөрөнгө оруулалтыг Сангуудын сангийн менежмент, дэмжлэгтэйгээр хийх бүрэн боломж байна.
                  
Сангийн үйл ажиллагааг Сангийн баг буюу ТУЗ (Монголчууд өөрсдөө) удирдана. ТУЗ нь Сангийн хөрөнгийг хаана, юунд, ямар хэлбэрээр байршуулахыг шийдвэрлэнэ. Гаднаас босгох хөрөнгө оруулалтыг ямар нөхцөлөөр юунд зарцуулахаа ТУЗ-ийн шийдвэрээр хэрэгжүүлнэ.
ТУЗ нь хараат бус үйл ажиллагаа явуулах тул бүрэлдэхүүнд төлөөллүүд байх нь зүйтэй болно.
                                  
                                     ТУЗ нь 7-9 хүний бүрэлдэхүүнтэй байх ба үүнд:
 
  1. Сангийн сайд                                                                                  / Дарга/
  2. Монгол банкны ерөнхийлөгч                                                        /Орлогч/
  3. Засгийн Газрын ХЭГ-н дарга                                                        /Орлогч/
  4. Ерөнхийлөгчийн төлөөлөл
  5. УИХ-ын төлөөлөл
  6. Үндэсний хөгжил, шинэтгэл хорооны дарга
  7. Төрийн өмчийн хорооны дарга
  8. Үндэсний баялгийн өсөлт ХХК-н төлөөлөл
  9. ........................................................ 

Зөвлөхүүд нь МҮБС-н менежмент хийж, хөрөнгөө хаана ямар нөхцлөөр байршуулах талаар зөвлөгөө өгөх ба үүнийг ТУЗ хянаж шийднэ.
Сангийн ажлын алба нь өндөр мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээс бүрдсэн - Хөрөнгө оруулалтын, санхүүгийн, мэдээлэлийн, хяналтын газар, мэргэжлийн хороодтой гэхдээ цомхон аппараттай, хөрөнгө оруулалтын тодорхой төслийн талаар хөрөнгө оруулалтын сангууд, зөвлөгөө өгөх компаниудын боловсруулсан материалыг хянан шалгах чадварлаг хүмүүсээс бүрдсэн байна.
МҮБС нь хөрөнгө оруулалт хийхдээ Монголын Засгийн газраас элдэв баталгаа шаардах, хөнгөлөлт хүсэх, тогтвортой байдлын гэрээ байгуулах, татвараас чөлөөлөх, алдагдал нөхөн өгөх зэрэг сөрөг асуудлууд байхгүй болж бүх асуудлыг Монголчууд, Монголын Үндэсний Баялагийн Сан өөрсдөө шийдвэрлэнэ.

   Зургаа. Монголын Үндэсний Баялгийн Сан – Хэрхэн байгуулах

 Сан байгуулах ажиллагааг 2 үе шаттай явуулах. Эхний шат:

            Монголын Үндэсний Баялгийн Сан-г эхний удаад Монгол Банкны тухай  хуулийн 21.1-д заасны  дагуу Монгол улсын гадаад валютын улсын нөөцөөс тодорхой хэсгийг 500 сая ам доллар Сангийн дансанд  тусад нь байршуулах замаар байгуулна. Уг санг байгуулсанаар чөлөөт валютын улсын  нөөцийн нийт дүн хорогдохгүй. Ийм сан байгуулснаа олон улсад болон улс орнуудын  санхүүгийн байгууллагад мэдээлснээр Үндэсний Баялгийн Сан бүхий орнуудад Монгол улс тооцогдох болно.
             Энэ хөрөнгийн удирдлагыг  хуулийн дагуу  Монголбанк хангах бөгөөд  гэхдээ МҮБС-н ТУЗ-н зөвлөмжийг харгалзана.
  Эх үүсвэрийн жишээ

       Гарааны 500 сая. америк  доллар.
       35 жилийн турш жил бүр 50 сая доллараар өснө.
       Үлгэрчилэн үзүүлвэл:
      35 жилийн дараа гарааны  500 сая нь жил бүр нэмэх мөнгөтэйгээ нийлээд 20 млрд доллар болно.
      35 жилийн дараа сан маань хөрөнгө оруулалтад 1 млрд доллар зориулах боломжтой. Энэ нь анх оруулсан гарааны  500 саяас 2 дахин их мөнгө, гэхдээ энэ нь хуримтлагдсан мөнгөнөөс гарахгүй, орлогоосоо гаргана.
      40 жилийн дараа гэхэд сан маань хөрөнгө оруулалтад 2 млрд доллар (гарааны мөнгөнөөс 4 дахин их ) улсдаа зориулах боломжтой. Гэхдээ мөн хуритлалаас гарахгүй зөвхөн орлогоос гарна.
      Дээрх маягаар жил бүр нэмээд явах юм бол 40 жилийн дараа Баялгийн сан 30 млрд, харин 50 жилийн дараа 47 млрд. доллар болно.

          Долоо.  Монголын Үндэсний Баялгийн Сан – Гаднаас хөрөнгө босгох нь

  МҮБС –н хөрөнгө дээрх байдлаар өсөх боломжтой болохын хамт хамгийн гол нь сангуудын сангийн гэр бүлийн гишүүн болж бусад улс орны хөгжлийн сангуудтай хамтрах,тэднээс  хөрөнгө босгох, гадны бусад хөрөнгө оруулагч нарыг татах боломжтой болох бөгөөд ийнхүү  санхүүгийн найдвартай эх үүсвэртэй болсоноор Монгол Улс түргэн хөгжих боломж улам нэмэгдэх юм.
             МҮБС нь хөрөнгө шаардагдах, дутагдах үед бусад сангууд, олон улсын санхүүгийн зах зээлд  хандах боломжтой болж тэндээс хөрөнгө босгож чадна.
            Олон улсын ҮБС –н жишгээр 1-2 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалтыг 2-3 сард багтаан хөрөнгө босгон санхүүжүүлдэг юм байна.
 Ийнхүү МҮБС нь өөрийн Сангаа хамгаалах, тогтворжуулах зориулалтаар  өсгөн үржүүлэх бөгөөд уг сан байгуулсанаар гадаадын сангуудаас хөрөнгө босгоно.
МҮБС –ийн ТУЗ –ын доор Сангийн шугамаар хөрөнгө оруулат хийх төсөл, обьектыг төрийн мэдэлд эзэмшсэн Төрийн өмчийн компани ажиллана. Энэ компани нь салбарын чиглэлээр (жишээ нь: уул уурхай гэвэл Эрдэнэс МГЛ ХХК ) байх бөгөөд хөрөнгө оруулалт шаардлагатай төсөл, обьектыг өөрийн ( төрийн ) мэдэлд байлгаж, МҮБС-ийн удирдлагаар Сангуудын сангийн туслалцаатайгаар гадаадын хөрөнгө оруулагч сан, олон улсын санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгоно.
Төрийн эзэмшлийн хувийг ямагт өндөр байлгах зорилт, шаардлага тавигдана. Жишээ нь: 2 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт шаардлагатай Монгол Улсын стратегийн орд газар ашиглах төсөлд гадаад сангууд түүний 15-20 хувийг эзэмшээд хөрөнгө оруулалтыг бүгдийг нь (2 тэрбум ам.доллар) хариуцах нөхцөлийг тохирч хөрөнгө босгох бөгөөд энэ ажлыг Сангуудын сангийн менежмент, зөвлөмжөөр хэрэгжүүлэх юм. Энэ нөхцөлд уг ордын 70-85% -г Монгол Улс өөрийн мэдэлд эзэмших бөгөөд гадаадын сангууд 15-30 % -г  15-20 жил эзэмшээд оруулсан хөрөнгө оруулалт нь бүрэн нөхөгдөөд 10-20 хувийн ашиг өгөхөөр тооцож хэлэлцээ хийх, тохирох нь гол зорилт, зарчим байх болно.  Энэ нь Ашигт малтмал төрийн өмч мөн гэсэн хуулийн заалт жинхэнэ бодит утгаараа хэрэгжин, төрөөс санхүүжилтэд хөрөнгө бага гаргаж байгаа боловч өмчөө үнэлж чадсанаар Төрийн оролцоог өндөр байлгах сайхан боломж бүрдэж буй болно.
Засгийн Газрын эзэмшилийн хувийг өндөр байлгах,  хөрөнгө оруулалтад шаардагдах хөрөнгийг бүгдийг босгох нь  МҮБС-ын үндсэн зарчим болно. Энэ нь Сангуудын сангийн менежмент, мэргэшсэн ажил юм.
Тодорхой төсөл, объектын санхүүжилттэй холбогдон гадаадын сангуудтай ажиллах, хөрөнгө оруулалт хийх, төслийг хянан шалгах, бүтцийг нь тодорхойлох, хэлэлцээ хийх, эцэслэн  тохирох үүрэг бүхий сан, хороод МҮБС-н ТУЗ-н доор салбарын чиглэлээр ажиллах бөгөөд энд тухайн салбарын хамгийн өндөр мэргэжлийн хүмүүс ажиллаж, хөрөнгө оруулалт хүссэн компанийн төслийг хянахын хамт MҮБС болон бусад сантай хамтран гадаадын хөрөнгө оруулалттай холбогдсон бүх асуудлыг тохирох, эцэслэхэд оролцоно

Найм. Монголын Үндэсний Баялгийн Сангийн хөгжлийн идэвхжилт,
хоёр дахь үе шат
МҮБС –г байгуулснаа зарлан 1-2 жил гадаад орнуудын байгалийн баялгийн сангууд, бусад эх үүсвэрүүдээс хөрөнгө босгон хөрөнгө оруулалтаа санхүүжүүлсэн ажлын явц, байгалийн баялгийн ашиглалтын бодит байдал, цаашдын төлөвийг ажих үндсэн дээр баялгийн нөөц ашигласны төлбөр, уул уурхайн компаниудаас төсөвт төлөх орлого, ашигт малтмалын экспортын орлого зэргийн тодорхой хэсгийг МҮБС –д төвлөрүүлэх замаар Монгол Улсын хөгжил, цаашдын ирээдүй, залуу хойч үедээ зориулсан арвижан өсч байх МҮБС-г бүрдүүлэх журамд шилжинэ.
Үүний тулд МҮБС-ийн тухай хууль, дүрэм, бусад холбогдох баримт бичиг, боловсруулах ажлыг МҮБС-ийн ТУЗ, ажлын алба нь Сангийн Яам, бусад холбогдох газруудын оролцоотойгоор гүйцэтгэж, Засгийн газраас УИХ-д оруулан шийдвэрлүүлнэ. 


“ ҮНДЭСНИЙ БАЯЛАГИЙН ӨСӨЛТ “ ХХК
2011.12.14

No comments:

Post a Comment